Шуурхай удирдлагын төвийн 101, 105 дугаарын утсанд өнгөрсөн хоногт гал түймрийн тав, галын зөрчлийн найман дуудлага иржээ. Тухайлбал, Хан-Уул дүүргийн дүүргийн VIII хороо, Богдхан уулын “Соёмботой” хэсэг орчин талбайг хамарсан хөрсний өвс шатаж байсныг гал унтраах ангийнхан унтраасан байна. Энэ мэт гал гарч болзошгүй нөхцөл байдалтай гадаа их халж, хуурайшилт ихтэй байгаа учраас иргэдийг ил гаргах, хэрэв гал түлэх шаардлага гарсан бол бүрэн унтраахыг Онцгой байдлын албаныхан анхааруулж байна.
Мөн ахуйн хүрээний гал хэд хэд гарчээ. Хан-Уул дүүргийн XIII хороо, “Бөхөг” ХХК-ний 9х80 м2 хэмжээтэй байр шатаж, гал тархсан байсныг, Баянзүрх дүүргийн II хороо, СОТ-ын хоёрдугаар гудамжинд иргэн Г-ийн эзэмшлийн 10х23 м2 хэмжээтэй нийтийн байр шатаж байсныг Аврах гал унтраах 10, 14, 63 дугаар ангийн салаа унтаажээ.