logo
Нийтийн байр шатжээ

Нийтийн байр шатжээ

2012/06/19
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Нийслэлийн онцгой байдлын ерөнхий газарт гал түймрийн тав, галын зөрчлийн найман дуудлага иржээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо “Бөхөг” ХХК-ний 9х80 м2 хэмжээтэй байр шатжээ. Мөн Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороо, СОТ-ын хоёрдугаар гудамжинд иргэн Г-ийн эзэмшлийн ашигладаггүй 10х23 м2 хэмжээтэй нийтийн байр шатсан байна. Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овоогийн 39 дүгээр гудамжинд иргэн Ж-гийн 1,5х2 м2 хэмжээтэй амбаар шатжээ. Мөн Хан-Уул дүүргийн дүүргийн наймдугаар хороо, Богдхан уулын “Соёмботой” уулын хоёр га орчим талбайг хамарсан хөрсний өвс шатаж байжээ. Уг галуудыг Нийслэлийн аврах гал унтраах 10, 14, 26, 63 дугаар ангийн салаа тус тус ажиллаж унтраасан байна. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш