logo
Оросын байлдааны хөлөг онгоцууд Сирийн эрэгт байрлана

Оросын байлдааны хөлөг онгоцууд Сирийн эрэгт байрлана

2012/06/19
Сирийн Тартус боомтод тусгай даалгавар биелүүлхийн тулд Газрын дундад тэнгист гарахаар оросын байлдааны хөлөг онгоцуудын бүлэг бэлтгэл ажлаа өндөрлөж байна. ОУ-ын ТЦФ-ын ерөнхий штабаас өнөөдөр “Интерфакс” агентлагт ингэж мэдээлсэн байна. Энэ аяанд “Николай Фильченков”, “Цезарь Куников” зэрэг десантын том хөлөг онгоцууд бэлтгэж байна. Байлдааны хөлөг онгоцуудыг СБ-15 аврагч-чирэгч онгоц дагалдаж явах юм. ОУ-ын ТЦФ-ын материал-техникийн хангамжийн бааз Тартус боомтод байдаг юм. Одоо Тартуст ПМ-138 хөвөгч засварын газар байрлаад байна. Сири улсын эрэгт ОХУ-ын ашиг сонирхолыг хамгаалах даалгаварыг биелүүлэхэд хөлөг онгоцуудыг бэлтгэх тушаалыг гэнэт өгсөн гэж агентлагт мэдээлсэн байна. “Цезарь Куников” десантын том хөлөг онгоц Сицилийн арал хүрэх аянд оролцоод Севастополиос дөнгөж сая эргэж ирээд байсан юм. Нөөцөө базаасны дараа энэ хөлөг шинэ даалгавар биелүүлэхэд бэлэн болно гэж офицер ярьсан байна. Эдгээр десантын хөлөг онгоцууд дээр ОУ-ын Хар далайн флотын тэнгисийн явган цэргийн томоохон бүлгүүд байрлана гэж тэр хэлсэн байна. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш