logo
Бо Шилайтай холбоотой шившигт явдал Коммунист намын нэр хүндэд муугаар нөлөөлжээ

Бо Шилайтай холбоотой шившигт явдал Коммунист намын нэр хүндэд муугаар нөлөөлжээ

2012/06/19
Бо Шилайтай холбогдсон шившигт явдал Коммунист намын нэр хүндэд муугаар нөлөөлсөн гэдгийг өнөөдөр болсон Чунциний ХКН-ын бага хурал дээр энэ мегаполисын намын хорооны шинэ дарга Чжан Дэзян хүлээн зөвшөөрчээ. Британы нэртэй бизнесмений үхэлтэй холбогдуулан шуугиантайгаар огцруулсан Бо Шилайн оронд тэрээр Чунциний намын хорооны нарийн бичгийн дарга болсон юм. Энэ шившигт явдалд тэр улс төрчийн авгай Гу Кайлай, тус мегаполисын цагдаагийн газрын дарга асан Ван Лизюнь нар оролцсон байна. Бо Шилайн удирдлага дор хот өндөр хөгжилд хүрсэн боловч энэ шившигт явдал хотын намын хорооны ажлыг сүүдэртүүлсэн гэдгийг Чжан Дэзян хүлээн зөвшөөрсөн гэж хятадын “Женьминь жибао” сонинд бичсэн байна. Өнгөрсөн таван жилд олон хүний хүч хөдөлмөрөөр бий болсон амжилтыг британы бизнесмен Нил Хейвадын үхэлтэй холбоотой Ван Лизюнийн болон, “сахилга батын ноцтой зөрчил гаргасан нөхөр Бо Шилайн” үйл ажиллагаануудаас ялгаж салгаж үзэхийг Чунциний намын хорооны шинэ нарийн бичгийн дарга уриалсан байна. ХКН-ын удирдлага 4-р сард Бо Шилайн Хятадын КН-ын ТХ-ны Улс төрийн товчооны гишүүнчлэлийг зогсоосон явдал тухайн үед ихэд нэр хүнтэй байсан энэ улс төрчийн улс төрийн карьер дуусаж байгааг илтгэсэн гэж “Рейтер” агентлаг тэмдэглэсэн байна. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш