АНУ-д дуудлага худалдаанд орсон үлэг гүрвэлийн араг ясны гарал үүслийг тогтоох багийн ахлан ажиллаад ирсэн БСШУЯ-ны Соёл урлагийн газрын дарга Б.Наранзун өчигдөр мэдээлэл хийлээ.
Америк, Канад, Монголын мэргэжилтнүүдийн хамтарсан баг энэхүү үлэг гүрвэлийн ясыг Монголын газар нутгаас олдсон гэдгийг албан ёсоор баталгаажуулаад байгаа билээ.
Ажлын хэсгийг АНУ-д очиход үлэг гүрвэлийн ясыг зөөж тээвэрлэдэг хайрцаганд хийн хадгалж байжээ. Олдворыг эрдэмтэд 11 шинж тэмдэг, ясны бүтцээр харьцуулан судалсны үр дүнд говийн Нэмэгтийн үеийн махан идэштэний араг яс болохыг нь тогтоожээ. Үлэг гүрвэлийн ясны цайвар тод өнгө, ясны цууралт дундын улаан эд зэрэг нь Монголоос гаралтай гэдгийг нотлох гол баримтууд болжээ. Мөн үлэг гүрвэлийн ясыг малтан гаргах ажлыг муу гүйцэтгэсэн тул 75 хувь нь бүрэн бүтэн үлдсэн байна.
Б.Наранзун , “Бид үлэг гүрвэлийн ясыг Монголоос гаралтай юу гэдгийг батлахаар явсан. Харин зарим хүн үлэг гүрвэлийн ясыг Монголд авчрахаар явсан гэж буруу ойлгосон байна. Нэгэнт Монголоос гаралтай яс болох нь батлагдсан тул одоо шүүхийн шийдвэрийг хүлээх л үлдээд байна. Шүүх хурал 1-2 сарын дотор болно. Шүүх хурлын шийдвэрээр үлэг гүрвэлийн ясыг Монголд авчрах эсэх асуудал шалтгаалах юм” хэмээн мэдээлэв.
Я.Баяраа