logo
МИАТ-ын ажилтан 128 судар хил давуулахыг завдав

МИАТ-ын ажилтан 128 судар хил давуулахыг завдав

2012/06/19
Улаанбаатар-Бээжингийн чиглэлийн нислэгээр өнгөрөгч долоон хоногт бурхан шашны 128 судар, бусад эд зүйлсийг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэх гэж байсныг Буянт-Ухаа дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч нар илрүүллээ.
Улмаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 127 дугаар зүйлд заасны дагуу хойшлуулшгүй ажиллагаа явуулж холбогдох этгээдийг эд зүйлсийн хамт Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хүлээлгэн өгөөд байна.
 Дээрх хэргийг үйлдсэн сэжигтнээр МИАТ ХК-ийн ажилтан Х гэгч татагдаад байгаа юм. Сэжигтэн Х нь БНХАУ-ын нийслэл Бээжин хот руу нисэх тийз захиалан, таван чемодантай эд зүйлсийг тээшинд өгсөн байсныг шалгахад дээрх эд зүйлс гарсан байна. Уг эд зүйлсэд 128 ширхэг судраас гадна хонх, дамар цан, очир зэрэг байсан аж. Хилээр гаргах гэж байсан шашны эд зүйлсийг холбогдох байгууллагууд шалгаж эхэлсэн байна.
Н.Туяа 
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш