Японы залуухан эрдэмтэн амьтны алхах, гишгэх, давхих хөдөлгөөн тэр дундаа хүний булчингийн хөдөлгөөнийг нарийн судалж байна. Түүний бүтээсэн гүйдэг хүн робот одоогоор 10 метр л гүйж чадна. Гэхдээ роботыг зохион бүтээсэн залуухан эрдэмтэн Риума Нияама түүний автомат робот нэг л өдөр урт зайны марафон гүйлтийн тамирчин робот болж чадна гэж итгэж байна. Цаашлаад илүү боловсронгуй хүний хиймэл гар, хөл, эрхтэн бүтээж чадна гэж найдаж байна. Риума Нияама “Миний зохион бүтээсэн хүн шиг гүйдэг роботонд дэвшил гарч байна. Миний робот хүний булчинг орлогч эрхтэн суурилуулснаараа бусдаас онцлог юм” гэсэн байна. Түүний тамирчин роботонд хүний булчингийн хөдөлгөөнтэй төстэй 7 төрлийн агшиж сунадаг булчин орлогч, хэд хэдэн тэнцвэржүүлэгч, мэдрэгчүүд суурилагдсан байна. Риума Нияама хүний анатоми бүтцийн ном ашиглаж байгаа болохоор хүний үйлдэл хөдөлгөөнд хамгийн ойр очсон робот гэж үзэж байна. Гэсэн хэдий ч Робот хүн шиг хол зайнд гүйдэг болохын тулд хэд хэдэн бэрхшээл байгаа юм байна. 1-рт хүний хөдөлгөөнд тохирсон уян хатан материал, металын хэсэг. 2-рт удирдах контролын хэсэг юм байна. Хүний тархи, мэдрэлийн систем, булчингийн уялдаа холбооны нарийн учрыг олох нь түүний ажилд илүү нэмэр болохыг ухаарснаа ярьсан байна. Илүү их сурч, судласны дүнд бид илүү хүнтэй ойр үйлдэл хийдэг робот бүтээх боломжтой болно. Риума Нияама хүнээс гадна бусад амьтдын үйлдэл хөдөлгөөнийг судалж байна. Ялангуяа мэлхийний үсрэлт харайлтыг судалж, мэлхийтэй төстэй харайдаг робот бүтээсэн байна. Амьтан ч бай хүн ч бай амьд амьтантай адил үсэрч хөдөлгөөн хийдэг робот бүтээх нь чухал байгаа юм байна. Цаашлаад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хиймэл хөл гар хийхэд нь туслах юм байна.