Умард Ирландын Католик шашинтнууд болон Протестант шашинтнуудын хооронд болсон ширүүн мөргөлдөөн 2 дахь өдрөө үргэлжилжээ. 700 гаруй залуучууд хоорондоо гал бөмбөг, лонх, лааз, чулуугаар шидэлцсэн байна. Мөргөлдөөний үеэр нэг сурвалжлагч хөлөндөө шархадсан. Цагдаа нар резинэн буу, байлдааны сум ашигласан бөгөөд мөргөлдөөнд оролцогч 2 талыг 2-ууланг нь буруутгасан байна. Зарим улс төрчдийн хэлж байгаагаар өнгөрсөн 10 жил болж байгаагүй ширүүн мөргөлдөөн болсон байна. Протетстант шашинтнууд хотын зүүн хэсгийн католикчуудын байшин дундуур алхаж үймээнийг дэгдээсэн байна. Протестантууд Их Британиийн нэг хэсэг байхыг дэмждэг бөгөөд Ирландын салан тусгаарлах тэмцэлд Их Британичууд ялж Умард Ирланд Британийн бүрэлдэхүүн хэсэг болсон парадыг жил болгон өргөнөөр тэмдэглэдэг. Энэ үеэр тусгаар тогтносон нэгдсэн Ирландыг дэмждэг үндсэрхэг католик шашинтнууд Протестантчдуудын ялалтын парадыг зогсоох гэж оролддогоос жил болгон үймээн самуун, эмх замбраагүй байдал үүсдэг байна. Умард Ирландын шашин хоорондын гэхээсээ илүүтэйгээр үндэстэн хоорондын мөргөлдөөн Ирланд улс тусгаар тогтносноос хойш тасралтгүй үргэлжилж байгаа юм.