Засгийн газрын амалснаар бол ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нэг сая төгрөгөө зургадугаар сард багтаан авах ёстой. Гэсэн ч өнгөрсөн долоо хоногийн Загсийн газрын хуралдааны дараа Сангийн сайд Д.Хаянхярваа энэ мөнгийг олгох санхүүжилт нь бэлэн бус байгаа гэдгийг хэлсэн. Түүний хэлснээр “Хүний хөгжил” санд “Эрдэнэт” үйдвэрийн ногдол ашиг, НӨАТ-ын 70 хувиас хөрөнгө төвлөрдөг байна. Түүнчлэн “Эрдэнэс-Тавантолгой” компани энэ санд мөнгө төвлөрүүлэх үүрэг хүлээдэг ч Хятадын “Чалько” компниас 250 сая ам.долларын урьчдилгаа төлбөр авснаар нэмж төвлөрүүлэх боломжгүй болсон юм. Харин Засгийн газар тус компанийн нийт хувьцаанаас үндэсний аж ахуйн нэгжүүдэд худалдаалах, иргэдэд эзэмшүүлэх хувьцааны нэг ширхгийг 933 төгрөгөө үнэлснээр “Эрдэнэс-Тавантолгой” компани “Хүний хөгжил” санд дахин мөнгө төвлөрүүлэх боломжтой болсон билээ. Учир нь, Татварын ерөнхий газрын шалгуурыг давж гарсан 41390 үндэсний аж ахуй нэгж тус бүрт 26360 ширхэг хувьцаа худалдаж мөнгө босгох боломжтой болж байгаа юм. Засгийн газар хувьцаа авах хүсэлтэй аж ахуй нэгжүүдийг долдугаар сарын 1 хүртэл бүртгэхээ мэдэгдэж байсан ч ойрын үед дээрх хугацаагаа үл харгалзан аж ахуйн нэгжүүдийг шахаж эхэлжээ. Бүр сонгуулийн өмнө энэ мөнгийг оруулахаар улайрч эхэлсэн бололтой. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн татварын байцаагч Пүрэвсайхан хувьцаа худалдан авах боломжтой аж ахуй нэгжүүд рүү утасдаж, хувьцаа худалдаж авах бол Засгийн газрын тусгай дансанд ойрын хугацаанд 34 сая төгрөг тушаахыг шаардсан гэсэн мэдээлэл байна. Үндэсний аж ахуйн нэгжүүдийг ийн шахаж эхэлсний учир нь Засгийн газар сонгуулийн өмнө ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгохоор амласан 670 мянган төгрөгөө өгөхөөр арга хайж эхэлснийх ажээ.
Түүнээс гадна эрх баригчид бас нэгэн хувилбар бий бөгөөд амалсан мөнгөө сонгуулийн өмнө өгч дуусахын тулд “Эрдэнэт” үйлдвэрийн зэсийг барьцаалан 180 тэрбум төгрөгийн урьдчилгаа төлбөр авахаар хэлэлцээ хийж байгаа тухай. Энэхүү хэлэлцээг Төрийн өмчийн хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа Б.Заяабал “Ocean partners” компанийн удирдлагуудтай хийж байгаа бололтой.
С.Шийлэг
Үндэсний шуудан сонин
Түүнээс гадна эрх баригчид бас нэгэн хувилбар бий бөгөөд амалсан мөнгөө сонгуулийн өмнө өгч дуусахын тулд “Эрдэнэт” үйлдвэрийн зэсийг барьцаалан 180 тэрбум төгрөгийн урьдчилгаа төлбөр авахаар хэлэлцээ хийж байгаа тухай. Энэхүү хэлэлцээг Төрийн өмчийн хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа Б.Заяабал “Ocean partners” компанийн удирдлагуудтай хийж байгаа бололтой.
С.Шийлэг
Үндэсний шуудан сонин