Нэг л юм болохоо байчихвал бид хөөрхий муу дарга нараа бамбай булчирхай тустал нүдийг нь бүлтийлгэн,нүүрийг нь улалзуулан, буруутгаад сурчихжээ. Дарга нар ч өөрсдөө угаалтуур цэвэрлэдэг бодисоор угаагаад арилахааргүй муу нэртэй болчихож. Улсын хөрөнгийг Солонгос хоолны газар уригдсан зочин мэт “ууж идсээр” байгаад тэдний нэр ”дараг” гэдэг хараалын үг болох дөхлөө.
Гэмт хэргийн ертөнцөд “дарга”нарын арми өдөр бүр шинээр “тодрох” репчин “одонцор”-ууд шиг цахиур хагалах болов. Авилгатай тэмцэх газрын дарга авилгатай тэмцэх газар шалгуулж байна. Юу гэсэн үг вэ?”Авилгатай тэмц” гээд төр үүрэг өгсөн байтал өөрөө “авилгал” гэдэг “бялуу”-наас нь хүртчихээд “хоолны хордлого” хүрчихсэн тууж явах гэж...
Төрийн өмчийн хорооны даргын тендер будилуулсан хэрэг анхан шатны шүүхэд очлоо. Дүлий хүнийг даргаар томилсон юмуу ямар учиртай юм бэ,”бүү будилуул” гэхийг “будилуулаад бай” гэж сонсоо юу...Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга банк “дампууруулсан” хэргээр прокурорт байцаагдаж байна. Хууль зүйн яам банкны үйл ажиллагаа “эрхэлдэг” баймааргүй юм...
Гаалийн ерөнхий газрын дэд дарга авилгалын хэргээр албан тушаалаасаа огцорлоо. Энэ ч яахав,”идүүр”-ийн “мест” л дээ. Тэгдэг “ёстой” юм гэдэг... Татварын газрын дарга сэжигтнээр цагдаад мөрдөгдөв. Өөрийнхөө татварыг өрөөлөөр “төлүүлсэн” юм байх даа... Хотын цагдаагийн даргын “хүн амины”хэрэг шүүхэд шилжжээ. Бага тушаалын албан хаагчдынхаа “бууны хэрэг”-ээс болж “банга” сонссон бол уу даа. ”Тушаал” өгсөнөө “санахгүй” байгаа гэсэн...
Ашигт малтмалын газрын дарга “лиценз”-ийн дуулиант хэрэгтээ өмгөөлөгч авлаа. Өрөөнөөсөө ураны лиценз алдчихсан гэсэн шүү.. Дээр нь банкны захирлууд, сайдууд, улсын их хурлын гишүүдийг тойрсон эдийн засгийн хэргүүд сонины тэргүүн нүүрэнд томоос том, тодоос тод дурайна. Тэдний хэргүүд удаж төдөлгүй үнэхээр “мотортой” юм гэсэн шиг “хойшлогдоно”. Авилгалтай тэмцэх газрын даргын “хэргийг” гэрчлэх баримт олоогүй тул мөрдөн байцаалтанд буцаав.
Төрийн өмчийн хорооны даргыг шүүх хуралд түүний өмгөөлөгч шамбарамба туссан тул биеийн эрүүл мэндийн байдлын улмаас ирэлгүй шүүх хурал хойшлов. Хууль зүйн яамны нарийн бичгийн даргын хэргийг “санхүүгийн мэдлэг дутуу” гэж үзэн прокурор хэрэгсэхгүй болголоо. Гаалийн ерөнхий газрын дэд даргын авилгалын хэргийг хэргийн бүрдэлт дутуу учир дахин цагдаад өгөв. Татварын газрын даргын хэргийг тэнсэн харгалзав.
Хотын цагдаагийн даргын хэргийг эзэн холбогдогч нь тогтоогдоогүй учир цагаатгалаа. Ашигт малтмалын газрын даргын өмгөөлөгч олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд мэдэгдэл хийж, энэ бол сонгуулийн өмнөх улстөрийн өдөөн хатгалаг гэж үзэж байгаагаа мэдэгдэв. Улсын орныхоо баялагыг тэд ёроолгүй тулам шиг залгичихаад нэгэнт засаглалыг “барьж” байгаагийн” хэрэгээ” гаргаж, үл бүтэх заль мэх зохиохдоо ямар ч залилангийн хэрэгтнээс илүү толгой цохино. Цаанаасаа “төрсөн юм” шиг загнана шүү дээ. ”Идлээ уулаа”” Баригдлаа шалгууллаа ””Гарлаа цагаатлаа”” Тэр сониныг шүүхэд өглөө ””Шүүхээр нэр төрөө сэргээлгэлээ” Хэдэн хэвлэл сонин хэдэн дарга нарын “хэрүүлийн золиос” Дургүйгээ хүрвэл хаана,дураа хүрвэл пиардана...
Дарга гэдэг “дөнгөтэй” болчихвол хууль ёсыг өөрийн дураар уландаа гишгэнэ шүү дээ. Яаж ч “ууж идсэн” “гавъяа” байгуулсан мэт “тодроод” үүнийхээ төлөө “авилгалч” нийгмийнхээ одон медалиар шагнуулаад,тушаал дэвшээд дээшээ “цойлох” бүүр энүүхэнд. Урд насандаа Заяын хүрээний “гуйлгачин” явсан мэт “дарга” гэдэг “зүүд”-ний “суудал”-д суумагц цусан суулга ,балнад тустлаа “цуслахыг” яана. Ходоод гэдэс нь “хорт хавдар” тусчихвал гадаадад яваад эмчлүүлчихнэ. Хэрэгтэй бол “донор” эрхтэн суулгуулчихна. Чингээд дарга нарын “хэрэг” зунгааралдсаар хэдэн оныг үзэж эцэст нь усанд хийсэн давс шиг чимээгүй алга болно.
Дарга нарын “хэргийг” дарга нар хэлэлцэнэ. Дээд шүүхийн даргын эхнэрийн хийсэн залилангийн хэргийг түүний дүү цагдаагийн газрын хэлтсийн дарга хошууч хэн өөрийн хадам ах дүүргийн шүүхийн улсын яллагч тэрэнд шилжүүлэв. Бүгдээрээ дарга нар,бүгдээрээ хамаатангууд. Монголд гурван хүний нэг нь дарга байдаг гэж үнэн юм. Хүннүгийн аравт, зуут, мянгат, түмтийн системээр тасгийн дарга, хэлтсийн дарга, газрын дарга гээд “явна”. Эвгүйтээд шоронд орчихвол шоронгийн дарга харж үзнэ. Дарга даргадаа захиад дарга даргыгаа халамжилна. Душтэй өрөөнд кабелийн телевиз үзсэн шиг буйдан дээр намрын тарвага шиг налайгаад хэвтэнэ. Харин тэнд “жинхэнэ” шоронгийн “дарга” байх бөгөөд тэдэнтэй эвгүй харилцвал муугаа үзэж мундираа хутгах гэмтэй.
Шоронд “дарга” байсан гарууд наранд гарч ирээд хэдхэн хоноод буцаад шорон руугаа “морилох” дуртай. Яагаад гэвэл тэд наранд “дарга” хийж чаддаггүй юм.”Нар”-анд бол тэдэнтэй тэдэнгүй түм бумаараа “дарга” нар байна шүү дээ. Сурсанаараа өмхий камертаа очоод “улаан махны” хэрэгтэй гаруудыг “диаграмдаад” сууж байхыг илүүд үздэг. Сурсан “ажил” нь тэр юм, зайлуул...Ерөөсөө энэ “дарга” гэдэг хүн төрөлхтөний “мэргэжил” болжээ. Шинэ хүү төрлөө. Дарга болоорой гэж ерөөнө. Зарим “дарга одонд” төрсөн нь ясли цэцэрлэгээсээ ангийн дарга болоод явна. Сургуульд орлоо. Ширээний дарга, эгнээний дарга, салааны дарга, ангийн дарга, ариун цэврийн дарга...
Хүүхдээ муу авсаныг үзээд эцэг эх нь “Манай энэ маанаг дарга болохоосоо өнгөрлөө” гэж халагласан юм гэдэг. Онц сур бас дахин онц сур гэж хүүхдэдээ сургана. Дарга бол дахиад дарга бол гэж хөөргөнө. Оюутны зөвлөлийн дарга,оюутны байрны дарга, сургуулийн Оюутан залуучуудын холбооны дарга... Даргын сонгууль хаа бол хаа. Шилдэгүүдээ дарга болгоно гэдэг зарчимтай. Гэвч хамгийн зальтай нь дарга болно.
Сүүлийн үед хэн сүйхээтэй,танил тал арын хаалгатай нь дарга гэдэг өв тэгш замаар шат дараалан эсвэл дээрээ “татаас”-тай нь ногоон гэрлээр алгасан шууд дарга болно. Даргын хүүхэд дарга болох бол уламжлагдсан заншил болж ирэв. Үүнийгээ “элит” гэр бүл гэж цаасан малгай өмсгөнө. Хуучин үед бол тэр чигээрээ “Даргын” улс байлаа. Цэрэгт явлаа. Харуулын дарга, невалуудын дарга, уулзах байрны дарга...Тасгийн дарга, салаан орлогч, жагсаалын дарга, бага дарга...Ротын дарга, бательоны дарга, дивизийн дарга, зэвсэгт хүчний жанжин штабын дарга...Хаа сайгүй дарга...
Эмнэлэгт хэвтлээ, палаатны дарга, эрүүлжүүлэхэд очлоо камерын дарга...Сургууль төгсөөд албан газарт хувиарлагдаж ирлээ. Тасгийн дарга, хэлтсийн дарга, газрын дарга, албаны дарга, хорооны дарга...Нам, эвлэлээр занимаалдсан дарга нар ч бас бий. Дунд сургуульд байхдаа ангийн эвлэлийн үүрийн дарга, дараа нь их дээд сургуульд, тэгээд үйлдвэр байгууллага, сум, аймаг, хот дүүрэг гээд явчихсан Бошгийг халах залуучуудын эвлэлийн дарга боловсон хүчнүүд байдаг байлаа.
Бригадын намын үүрийн даргаас сум аймаг цаашилбал хот аймаг, төв хороо хүртэл дэвшсэн туршлагатай намын гишүүн намын дарга ч байдаг юм. Бараг л жалганы намын үүрийн дарга, оторчдын намын үүрийн дарга, Цогт Хайрхан уулын намын үүрийн дарга, Туул голын загасчдын намын үүрийн дарга, өрх толгойлсон эмэгтэйчүүдийн намын үүрийн дарга гэж байсангүй.
Гүррагчаа, Ганзориг, Сайнцог гурав сансрын бэлтгэл хийж байхад хэн нэг нь дарга нь байсан байж таарна. Өвөө нь дарга хүү нь дарга ач нь дарга гэр бүлээрээ дарга айл гэр ч байна. Байшин барилгад хүртэл дарга байна. Давхрын дарга, орцны дарга, байрны дарга, сууц өмчлөгчдийн зөвлөлийн дарга. Дарга байдаггүй юм гэж даанч алга. Гудамжны дарга, хэсгийн дарга, хорооны дарга, дүүргийн дарга, аймгийн дарга, хотын дарга. Бас гудамжны “хулигаан” дарга нар байна.
Тэд “цалин” авдаггүй гэхдээ цалингаа бусдаас “дээрэмдэж” авдаг. Дарга нэргүй юм байхгүй болж. Тэр даргын гарааж, энэ даргын дэлгүүр, тэр даргын газар, энэ даргын хаус. Алтан өлгийд бүр дарга нарын оршуулгын газар хүртэл бий. Магадгүй, хэн нэгэн талийгаач нь бусад талийгаач нарыгаа даргалдаг байлгүй дээ, ямар шөнө тийшээ очиж үзсэн биш...
Дарга нарт хийхгүй чадахгүй мэдэхгүй зүйл гэж үгүй. Эрчим хүчний гарын дарга лааны үйлдвэр барив. Дарга гуай “чадаж” байна гэсэн үг. Татварын газрын дарга есөн давхар сууцтай боллоо. Ажилчидаа хөлсөөр “суулгах” ухаалаг “бодлого”. Газрын албаны дарга Номхон далайд арал худалдаж авав. Бидэнд энд газар авах гээд олдохгүй байхад тэнд арал авч байдаг лут том даргаа...
Гаалийн газрын даргын төрсөн ахын хүнсний худалдааны төвд хямд үнээр гурил будаа зарна. Газар тариалангийн газрын дарга гурилын үйлдвэрээ мөрийтэй тоглоомонд алдлаа. Усны газрын дарга хувийн усан сандаа хавч үржүүлэв. Малын газрын дарга боом өвчний вакцин хятадаас бөөнджээ. Зам тээврийн газрын дарга евро бүсийн орнуудад хурдны зам “судалж” яваад даралт нь ихэсч эмнэлэгт хүргэгдэв. Тэнд хар зам тавихдаа нэг метр шахуу зузаан битум тавьдаг юм. Манай дарга түүнийг хараад “бие” нь “муудсан” байж.
Иргэний нисэхийн дарга нисдэг тэргээр загасчлав. Цөлжилттэй тэмцэх газрын дарга говьд машинтайгаа элсэнд шигджээ. Утаа бууруулах төслийн дарга уушигний сүрьеэгээр өвдлөө. Дарга гэж бичээгүй сонины мөр ч алга. Дарга гэж ярьдаггүй үдшийн мэдээ ч алга...Осол аваарт хүртэл дарга нарын нэр”цууриатна”. Тэр дарга чоно хөөж яваад жийптэйгээ онхолдов.
Энэ дарга нисдэг тэргээр үнэг агнаж яваад унав. Өвчин эмгэгт ч бас нэр холбогдоно. Хэн дарга гадаадын элчингийн цайллагнаас хоолны хордлого авав. Хэн дарга элэгний “өвчтэй” болж ажлаа хүлээлгэн өглөө. Хахаж цацатлаа “чихэж”,халширч зугтатлаа түмний буянаар “туйлсаны” гай энэ...Даргын хурдан азарга, даргын канад бух, даргын сонин, даргын сайт, даргын твиттер, даргын сайн үүлдрийн гахай, даргын анч нохой, даргын дурантай буу, даргын цурхай загас, даргын хорхог...За тэгээд цааш тоочвол даргын үйлдвэр, даргын уурхай, даргын зам, даргын гүүр, даргын онгоц, даргын шүхэр, даргын шинэ мисс эхнэр, даргын хуучин хөгшин авгай, даргын дагуул хүүхэд, даргын банк, даргын орон сууцны хороолол, даргын зуслан, даргын уул гээд хөвөрнө.
Дархан цаазтай Богд хан уул, Зайсангийн ам бүгд дарга нарын мэдлийнх. Дарга төрлийг олох гэж хүмүүс үхэн хатан зүтгээд байдагын учир энэ буюу. Дарга л болж байвал эцэг эх,ах дүү ч хамаа алга. Дарга хэмээх цөс хөөрсөн өндөрлөгийг эзлэхийн тулд хичнээн хүн, “хүн чанараа” уландаа гишгэн, мафийн толгойлогчоороо дуудуулан, гурван үеэрээ хараалган “давшив” аа? Хайлааст манхны оройд улаан туг намируулах гэж байгаа мэт халуун цус, хар хөлсөө цувуулж, хавьтсан ойртсоныг хажиглаж, хамаг “мэхээ” уралдуулж, хавирга сүвэргээнийхнийгээ хатгалдуулж, хамт олноо “мэхлэн” гарч ирэв ээ?
Дарга гэдэг нэр гуншинг дуудуулах гэж нүүрээ “түлж”, нүдээ “ухуулахыг” сайн дураараа хэн хүссэн бэ?Бүгдээрээ л хүссэн. Харин “азтай””авъяастай” нь цойлж гараад тэр хэргэмийг хүртэж чаддаг...Дарга нарт хууль гаргах эрх бий. Бас түүнийгээ өөрчлөх, зөрчих эрх бий. Даргын ном, даргын илтгэл, даргын хөшөө, даргын сургууль, даргын музей...Үнэндээ даргагүй юм гэж нэгээхэн ч үгүй.
Дарга хувь тавилан, дарга хайр сэтгэл, дарга эрүүл мэнд, дарга сувилал, дарга агнуур зүй, дарга уран зохиол, дарга болох гарын авлага...Даргын жолооч, даргын туршуул, даргын бараа бологч, даргын өмгөөлөгч, даргын туслах, даргын биеийн хамгаалагч, даргын нарийн бичгийн дарга, даргын эмч, даргын үсчин, даргын бөх, даргын “хармааны хүн”...халаасандаа хүртэл “хүн” агуулж явахдаа яахав дээ. Арай л даргын ялаа үргээгч гэдэг албан тушаал алга.
Дарга хувьтай хүмүүсийг дааж явдаг лам бөө ч бас бий...Ерөнхийдөө дарга гэдэг үгийн тайлбар энэ. Харин одоо дарга нараас болоод ард түмний амьдрал доошоо орж, тэднийх дээшилдэг гэдэг нийгмийн зүй тогтлыг арилгана гэвэл нилээн хугацаа шаардагдах байх. Муу л юм бол хойд талын хар овоохой гэдэг шиг дарга нараасаа болоод хамаг муу муухайг туулж явна гэвэл бас өрөөсгөл ойлголт. Доржийн авгай Цэрмаа хөлд орж байгаа хүүхэд, хөхнөөсөө гараагүй гурван сартай хүүхдээ орхиод гадаадын жуулчин “дагаад” явчихжээ гэвэл дарга буруутай юу? Үер болоод жалганы айлууд урсахад дарга бас буруутай юу? Бодох л асуудал шүү дээ.
Муу юм бүгдийгээ дарга нар руугаа чихээд байвал дарга нар маань яаж тайван явах вэ. Бас л хоёр хөлтэй хохимой толгойтой “хүн”. Амьтны сайхан үр, ангирын шар дэгдээхэй шүү дээ. Манай ард түмэн эрхтэн дархтанаа хайрлаж хүндэлдэг эртний сайхан ёс сургаалтай ард түмэн билээ. Хүн ахтай дээл захтай гээд хөгшчүүл нь хониныхоо хирээр, хүүхнүүд нь хөнжлийнхөө хирээр “гүйх” хүмүүс. Бал дарга, Самбуу дарга гээд байдагаа бариад гүйнэ шүү дээ.
Дарга бол дарга гэж хөл алдана..Цагаан сараар азай буурлуудаа “мартчихаад”дарга нар руугаа уралдаад давхина. Дарга нар нь сонгууль нэртэй дарга болох гэж хоорондоо өрсөлддөг Далан худалчын тэмцээнийхээ үеэр буруу харж уйлж байгаад будаа гурил үнэгүй өгчихнөө. Тэгэхээр бид нар дарга нартаа буруу өгөөд байх зүйлгүй. Адилхан л улсын хөрөнгөнөөс хүйтэн гараа “дүрсэн”, будаа гурилаар нь гамбир боорцгоо үнэгүй хийгээд цээжээ хорсгоод хэвтэж байгаа байхгүй юү...
Дарга байхгүй гээд бодоод үз дээ. Хэн гудамж, хороо, аймаг, хот дүүрэг ,үйлдвэр уурхай, шорон гяндан, цэрэг цагдаа, яам тамгын газар, их хурлаа удирдах вэ? Заавал хэн нэг нь дарга байх ёстой биз дээ. Дундаасаа бид хэн нэгнийгээ сонгох нь ойлгомжтой. Нэгийгээ дарга болбол нөгөө нь бас дарга болно гээд зүтгэнэ шүү дээ, Монголчууд бидний төрөлх зангаараа...Угаасаа л бид дарга улс болж ирсэн. Болж ч байна. ”Бүгд Найрамдах Дарга Улс” гээд зарлачихвал болохгүй гэх газаргүй мэт.
Иргэдээ дарга иргэн,хүүхдээ дарга хүүхэд гэж дуудаж байя. Дарга бүсгүй, дарга эмээ, дарга малчин, дарга гуталчин гэвэл ямар байна. Бие биетэйгээ барьцалдахгүй бүгдээрээ дарга болцгооё. Дарга болох “ажлын байр” гаргах бол толгой өвдөхгүй олно. Цөмийн энергийн газрын дарга. Нефтийн газрын дарга...Юу вэ? Хэдэн он бэ? Хэзээ манайд цөмийн цахилгаан станц барих вэ? Сэрж зүүдэлж байна уу?Мянгуужингийн үлгэр шүү дээ. Шатахуун боловсруулах үйлдвэртэй болно гэж хорин жил молигодсон. Одоо ч биелсэн нь алга. Зуун жилийн дараа бий болох юмаа урьдчилаад томилж байгаа бол сансрын газрын дарга, гариг хооронд аялах жуулчлалын товчооны дарга, дэлхий сөнөхөд хоргодох газрын дарга, далай тэнгисийг судлах газрын даргаа эртхэн сонговол яасан юм бэ? Тэртэй тэргүй дараа нь сонгохоос хойш эртхэн сонгоод ажилд нь “дадлага”-жуулж байвал дээр биш үү.
Эцэст нь хэлэхэд дарга нарыгаа хайрлаж яваарай гэж захья. Тэд бүгд бидний мах цусны тасархай Боржигон, Хияд, Өөлд, Хорьд буриадын удам бус уу? Ямар харь газраас ирсэн Ли овогт, Макрей овогтон биш. Хайрыг хайрла гэдэг шиг “сав” нь дүүрээд ирэхээрээ бид бүгдэдээ “хайртай” болох ч юм билүү? Харж л байя...
Даваажавын Эрдэнэмөнх