Ар Монгол бүсгүйг ханиараа сонгож, бэлтэй хуримласан Өвөрмонголын тэрбумтан Баярт боож үхэхэд богино шидмэс л дутуу яваа бололтой. СТА Сэрчмаа, бизнесмен эр Баярт нарын гэрлэлт тухайн жилийнхээ хамгийн супер сенсациудын нэг болж байлаа. Монголын оддыг Бээжинд чуулуулсан гэрлэх ёслолын үеэр шинэхэн хос зарим нэг хүмүүсийн зэвүүг хүргэж амжсан тухай ч тухайн үедээ амнаас ам дамжин яригдсан юм. Цуутай хуриманд очсон Ангирмаа тэргүүтэй хэсэг нөхдийг дэндүү хямд буудалд байрлуулсан тул хямсгар продюссер ёслолын ажиллагаанд очоогүй нь үнэн. Казино Байгалийн хүүгийн зүрхийг гонсойлгосон эл гэрлэлт ийм богино хугацаанд бүтэлгүйтнэ гэж хэн ч төсөөлөөгүй. Өвөрмонгол эр тэдний гэрлэлтэнд зуучилсан Өөжгийг үзэн ядахад хүрсэн гэнэ. Эр эмийн хооронд илжиг бүү жороол гэдэг үг бий. Чухам энэ үгийн үнэ цэнийг хожим мэдэрсэн гитарчин одоо харин толгойгоо шааж суугаа. Гитарчин Өөжгийд бизнесмен Баярт Сэрчмаагийн тухай нэлээд хэдэн гомдол мэдүүлсэн байна. Эн түрүүнд дууч шувуухайн залхуу хойрго зан нөхрийнх нь цөхрөнг барж. Дайварт нь “Би жинхэнэ халх бүсгүйтэй ханиллаа гэж тооцсон. Харин чи намайг Хятадын эрлийзтэй суулгалаа” гэж мань эр Өөжгийд хуурай агсан тавьжээ. Энэхүү гэрлэлт анхнаасаа хууран мэхлэлт, ашиг сонирхлын бай байсныг ухаарсан Баярт Сэрчмааг төрхөмд нь буцааж, хүүхдээ өөр дээрээ авсан гэнэ. Хэд хэдэн нүүдлийн дараахыг хардаг баян эр Сэрчмаатай ханилснаар улс төрийнхний дунд ч нэр хүндээ нэлээд өсгөх зорилго өвөрлөсөн гэлцдэг юм билээ. Гэхдээ ханилсан ханийнхаа нэр хүнд Монголд тийм цэвэр ариун уу, үгүй юу гэдгийг нэг их сайн анзаараагүй бололтой юм билээ. Яг үнэнийг хэлэхэд хайр сэтгэлийн харьцаанд яс үндэс огт хамаагүй гэдэгтэй хэн ч маргахгүй. Бүсгүй хүн цагаан зээр хоёр нутаггүй гэдгийг мэдсээр байж амьдралдаа арчаатай хандах, сэргэлэн зан чанараар өөрийгөө гоёх ухаанд зарим нь маруухан билээ.
Н.Соно \www.shuum.mn\
Н.Соно \www.shuum.mn\