Рубик шоо. Рубикийн шооны түүх 1944 оны 6 сарын 13-нд Будапешдэд эхэлжээ. Энэ өдөр Эрно Рубик хорвоо дээр мэндэлсэн юм. Түүний эцэг Эстэргом хотод үйлдвэрт инженер, харин ээж нь зохиол бичдэг байж. 1967 онд Эрно Будапешдэд техникийн их сургуулийг барилгын инженер мэргэжлээр төгсжээ, Дараа нь аспирантурт баримал, интерьер дизайнерын чиглэлээр сурч 1971-1975 онуудад архитектороор ажиллаад акадэмидаа буцан ирж доцент цол хүртжээ.
1975 оноос Эрно "Рубик" шооныхоо төслөө хэрэгжүүлж эхлэжээ. Тэрээр 3х3х3 шоог бүтээхийн өмнө 2х2х2 шооны төсөл дээр дээр ажиллаж байсан нь ч түүнд их түлхэц болсон аж. Эрно бүх тал нь эргэдэг шоог бүтээж чаджээ. Одоо шоог бүх тал нь ижил байхаар хэрхэн эвлүүлэх вэ? гэсэн асуудал урган гарч ирлээ. Үүнд нь түүний найз, нөхөд болон оюутан сурагчид нь тусалжээ.
1980-1982 онуудад рубикийн шоо дэлхий дахинаа маш хурдтай тархах болжээ. Нийгмийн бүх давхрагын хүмүүс рубикийн шоог өглөөнөөс орой хүртэл оролдох болжээ. Үүнээс гадна Рубикийн шооны урлаг (Rubix cube art) нь хүмүүст алдартай зураачидын уран бүтээлүүдийг эвлүүлэх боломжыг олгов. Шоог эвлүүлж сурах хусэлтэй хүмүүс эрс нэмэгдэж рубикийн шоог хэрхэн эвлүүлэх тухай 60 гаруй ном хэвлэгдэн гарчээ. ЗХУ-ын "Наука и жизнь" сэтгүүл дугаар бүрт 2-3 нүүрийг рубикийн шоонд зориулах болжээ.
Хичээлийн цагаар хүүхдүүд шоог шэрээн доороо эвлүүлж, түүнийг нь хураан авсан багш нар хичээлийн дараа өөрсдөө эвлүүлэхээр оролддог байжээ.
Английн сэтгэл зүйчдийн судалгааны дагуу зарим хүмүүс шоог олон цагаар үр дүнгүй эргүүлсэнээс болж бухимдан шоог эвдэх хүсэл төрдөгийг анзаарчээ. Эдгээр хүмүүсд зориулж үйлдвэрүүд шоог эвдэх зориулалтын жижиг хуванцар алх гаргаж түүнийг худалдан авсан хүмүүст "шооны жижиг хэсгүүдээр юу урлаж болох вэ?" гэсэн зөвлөмж дагалдуулах болсон байна.
1998 рубикийн шоо Унгарын үндэсний шагнал хүртжээ. Мөн АНУ, Их Британи, Франц, Германы шилдэг тоглоомоор шалгарчээ. 1981 онд шоо Нью-йоркийн орчин үеийн урлагийн музейд (New York Museum of Modern Art) тавигджээ. Энэ онд Англид шоог хунтайж Чарльз болон Диана гүнж нарт танилцуулах ёслол болжээ. Нэг жилийн дараа рубикийн шоо Оксфордын толь бичигт (Oxford English Dictionary) багтсан байна.
1982 онд Будапешд хотод рубикийн шооны эвлүүлгийн дэлхийн аварга шалгаруулах тэнцээн явагджээ. Тэнд 19 орны төлөөлөгчид оролцжээ.
Эрно Рубик саятан болчихоод зүгээр суусангүй рубикийн могой хэмээх шинэ эвлүүлдэг тоглоомыг зохион бүтээжээ. Энэ тоглоомыг эртний Хятадын танграм тоглоомоос санаа авч зохион бүтээжээ.
Нэг хэсэг мартагдан моодноос гарч тоосонд дарагдах болсон Рубик шоо 1996 онд АНУ-д ойролцоогоор 300 мянган шоо зарагдсан бөгөөд энэ тоо цаашид өсөж эхэлсэн байна. Мөн Англи, Японд 100-гаад мянган шоо зарагдсан аж. Ингэж Рубик шоо терминатор шиг буцаж ирлээ.
Улмаар "Дэлхийн шооны холбоо" (WCA) байгуулагджээ. Энэ холбоо нь албан ёсны дүрмээр Рубик шоо эвлүүлэх тэмцээнийг зохион байгуулдаг юм. Одоогоор албан ёсны дэлхийн дээд амжилтыг Эрик Аккерсдайк 7.08 секүнд үзүүлэлтээр эзэмшиж байна..
Үндэстний цахим өв академи
Эх сурвалж: mongol.undesten.mn