Сумогийн их аварга Хакухо М.Даваажаргал кинонд тоглох гэж байгаа тухай эх сурвалж мэдээллээ. Уг кинонд тэрээр сумо бус бейсболлын дасгалжуулагчын дүрд тоглох аж. Киноны үйл явдалд Монголд ажиллахаар ирсэн бейсболлын дасгалжуулагч япон залуугийн тухай өгүүлдэг бөгөөд бейсболлын спорт Монголд хөгжүүлэх зам яаж тавигдсан, монголын залуу үеийнхэн энэ шинэ спортод хэрхэн суралцаж буй тухай өрнөх аж. Мөн Монголд бейсболлыг талбай барих ажлыг япончууд санхүүжүүлэхэд ямар саад бэрхшээл гарч байсан үйл явдал гарах юм байна.