Авлигын хэргээр хоёр жил хоригдох ял авсан Румыны Ерөнхий сайд асан Адриан Нэстасе амиа хорлохыг завджээ. Энэ оны нэгдүгээр сард Адриан Нэстасед авлигын хэргээр хоёр жил хорих ял оноосон байна. Түүнийг 2004 онд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохдоо Румыны бизнес эрхлэгчдээс 1,7 сая долларыг хууль бусаар авсан хэрэгт буруутгажээ. Харин Нэстасе ийм ял оноосныг өөрт нь "улс төрийн зорилгоор цээрлэл" үзүүлж буй явдал гэж үзэн гэм буруугаа хүлээгээгүй байна.
Өнгөрсөн лхагва гарагт тус улсын Дээд шүүх Нэстасегийн өмгөөлөгчийн давж заалдах хүсэлтийг хүлээж аваагүй бөгөөд Ерөнхий сайд асанд оноосон ялын тогтоолыг хэвээр үлдээжээ. Цагдаа нар улстөрчийг баривчлахаар гэрт нь ирэх үед тэрбээр хүзүү рүүгээ буудсан байна.
Нэстасег амиа хорлохыг завдсаны дараа эмнэлэгт хүргэжээ.
Социал-Демократ намын гишүүн Адриан Нэстасе 2000-2004 онд Румыны Ерөнхий сайд байсан бөгөөд Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсаныхаа дараа тус улсын парламентын доод танхимын спикерийн албан тушаалыг хашиж байв. Харин 2006 онд авлигын хэрэгт холбогдож, албан тушаалаасаа огцорчээ.
Д.Жаргал
МОНЦАМЭ