Морин шоргоолж бол модон байгууламжийг эвдэж сүйтгэдэг шавьж юм. Энэ жижиг шавьж модыг идэж, байшин барилгыг гэмтээдэг учраас хүмүүсийн дунд муу нэр зүүжээ. Тэгвэл Харвардын их сургуулийн эрдэмтэн Жастин Верфел энэ шавьжнаас сурах зүйл байна гэдгийг хэлж байна. Тэрээр ярихдаа "Үнэндээ морин шоргоолжнууд бол дэлхий дээрх хамгийн агуу архитекторууд, маш жижиг биетэй энэ шавьжнууд 10 метр өндөртэй зүйлсийг хүртэл барьж босгож чаддаг" гэжээ.
Верфел болон түүний хамтрагч Кирстин Петерсен нар Африкийн өмнөд хэсэгт очиж, морин шоргоолжны талаар судалсан байна. Олон сая шавьжнууд нэг энгийн зарчмын дагуу ажиллаж, шавраар дов довцог маягийн зүйлийг босгож чаддаг нь тэдний гайхшралыг төрүүлжээ. Тэдгээр нь морин шоргоолжноос олон арван мянга дахин том овор хэмжээтэй юм.
Кирстин Петерсен ярихдаа "Африкт тэдгээр шавьжнууд энгийн материал ашиглан маш хатуу, бат бөх байгууламжийг босгож чаддаг нь намайг үнэхээр гайхшруулсан, яаж ингэж хийдэг байна аа гэж бодсон" гэжээ.
Петерсен, Верфел нар биологичид биш, тэд инженер мэргэжилтэй. Тэд ирээдүйд барилгын ажлыг гүйцэтгэх роботуудыг бүтээх зорилгоор морин шоргоолжны барилга барих арга техникүүдийг судалж байна. Судлаачид роботын эхний загваруудыг бүтээжээ.
Хэзээ нэг өдөр морин шоргоолжтой төстэй роботууд барилга барих одоогийн арга барилыг эрс өөрчилнө гэдэгт Верфел итгэж байна. Тэрээр ярихдаа "Хэрэв олон улсын сансрын станц дээр засвар хийх, эсвэл бид саран дээр юм уу ангараг гариг дээр бааз байгуулах хэрэгтэй болбол барилгын ажлыг роботоор гүйцэтгүүлэх нь хүмүүсийг илгээж ажиллуулснаас өртөг зардал багатай, илүү үр дүнтэй байх болно" гэжээ.
Гэхдээ Петерсений хэлж байгаагаар шавьжтай төстэй роботуудыг ашиглаж эхлэх хүртэл урт хугацаа шаардлагатай юм байна. Судалгааны багийнхан роботуудыг морин шоргоолжтой төстэй байдлаар нарийн төвөгтэй барилгын ажлыг хамтран гүйцэтгэх чадвартай болгохын тулд тусгай програмыг бүтээхээр ажиллаж байгаа юм.
Ийнхүү Верфел, Петерсен хоёр морин шоргоолжноос санаа авч барилгачин роботыг бүтээхээр ажиллаж байна. Магадгүй байгаль дээр байдаг морин шоргоолжнуудад модон байшингаа сүйтгүүлсэн хүн энэ шавьжтай төстэй роботоор дахин байшин бариулж магадгүй гэдгийг судлаачид хэлж байна.
Э.АМАР