Египетийн ерөнхийлөгч асан Хосни Мубаракийн биеийн байдал тун тааруу байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна. Египетийн төрийн мэдлийн Мена телевизээр 84 настай Мубаракийн зүрхний хэмнэл алдагдаж, цусны эргэлт болон амьсгал нь тасалдаж, ухаан алдсан гэж мэдээлсэн байна.
Шоронд хоригдож байсан түүний биеийн байдал огцом муудсаны дараа цэргийн эмнэлэг рүү яаралтай хүргэжээ. Эмч нар түүнийг ухаан оруулахын тулд зүрхний аппаратыг хэд хэдэн ашиглажээ.
Эмнэлгийн гадна түүнийг дэмжигчид болон эсэргүүцэгчид цугласан байна.
Египетийг бараг 30 жил удирдсан Мубарак нэг жил дөрвөн сарын өмнө ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцорсон. Гэвч одоо Египетийн төрийн эрхийг барьж байгаа цэргийн зөвлөл ихэнх эрх мэдлийг өөрсөддөө авч үлдэхээр чармайж, парламентыг тараасан зэрэг нь ард иргэдийн уур бухимдлыг хүргэж байгаа билээ.
Зургадугаар сарын хоёронд Египетийн шүүх Мубаракийг өнгөрсөн онд өөрийнх нь дэглэмийн эсрэг гарсан 18 өдрийн бослогын үеэр жагсагчдыг хөнөөхөөс сэргийж чадаагүй хэмээн буруутгаж, насаар нь хорих ял оноосон. Үүний дараа түүнийг Каир хотын Тора шоронд хорьж байжээ.
Э.АМАР