logo

"Microsoft surface" iPad-аас илүү гарч чадах уу?

2012/06/22
Майкрософт компанийн гүйцэтгэх захирал Стив Балмер даваа гаригт "Microsoft Surface" нэртэй таблет компьютероо танилцууллаа. Гэхдээ мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар энэ компьютер Apple-ийн iPad –тай өрсөлдөхүйц байж чадах эсэх нь эргэлзээтэй байна.
Жефферис компанийн захирал Петер Мисек ярихдаа "Бидний бодлоор Майкрософтын хувьд нөхцөл байдал хүнд байх болно, шинэ таблет компьютер нь iPad –тай өрсөлдөж чадахгүй гэж бодож байна, тэд үнээ буруу тогтоосон, маш олон деталийг зөв гаргаагүй, шулуухан хэлэхэд тэд өрсөлдөөнд ялагдана" гэжээ.
Майкрософт компани "Surface" таблет компьютерынхоо хоёр хувилбарыг гаргахаар шийдсэн нь хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн хэрэг гэж үзэж байна. Энэ компанийхан шинэ компьютерийнх нь үнэ iPad –ынхтай ойролцоо буюу 599 доллар байх болно гэж мэдээлжээ.
Apple компани таблет компьютерийн зах зээлд толгой цохиж байгаа бөгөөд HP-ийн Touchpad, Blackberry –ийн Playbook болон Motorola-гийн Xoom нэртэй компьютерууд iPad –ын тоосонд дарагдсан гэхэд болно. Майкрософтын таблет компьютер ч тэдгээрийн араас орох магадлал өндөр байна.
Майкрософтын таблет компьютер нь  Windows RT болон Windows 8 шинэ үйлдлийн системээр ажилладаг байна. Олон зүйл нуршилгүй техник үзүүлэлтийг нь сонирхуулъя.
Surface (Windows RT) tablet key specs
•    Windows RT operating system
•    Nvidia ARM CPU
•    9.3mm thick
•    676 grams
•    10.6-inch ClearType HD Display
•    31.5 watt hour battery
•    Ports: microSD, USB 2.0, Micro-HD video, 2x2 MIMO antennas
•    Storage options: 32GB and 64GB for Windows RT
•    Front- and rear-facing "HD" cameras

Surface (Windows Pro) tablet key specs
•    Windows 8 operating system
•    Intel third-generation Core i CPU
•    13.5mm thick
•    903 grams/31.85 ounces
•    10.6-inch ClearType "Full HD" Display
•    42 watt hour battery
•    Ports: microSDXC, USB 3.0, Mini DisplayPort video
•    Storage options: 64GB and 128GB
•    Front- and rear-facing "HD" cameras

Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш