Сая гаруй хүн амтай Улаанбаатар нийслэлийн иргэдийг багагүй бухимдуулдаг асуудлын нэг нь замын түгжрэл. Анх 500-600 мянган хүн амтай байхаар төлөвлөсөн Улаанбаатар хотод өнөөдөр улсын нийт хүн амын 50 гаруй хувь нь ажиллаж, амьдарч байгаа нь энэхүү бухимдлын гол зангилаа. Гэсэн ч Монгол Улсын Засгийн газар иргэдээ тав тухтай, бухимдал чирэгдэлгүй байлгахын төлөө анхаарч олон ажил хийж байгаагийн нэг нь яах аргагүй замын өргөтгөл, шинэчлэлийн ажил юм.
Улаанбаатар хотын автозамд 2008 оноос хойш онцгойлон анхаарч, Улсын болон нийслэлийн төсөв, төсөл хөтөлбөрийн хөрөнгө оруулалтаар 42,5 км автозам шинээр барьж, 67,9 км автозамыг өргөтгөн шинэчилж, нийтдээ 110 гаруй км замын барилгын ажил хийж гүйцэтгэсэн. Энэ онд шинээр 144 км замын ажил хийхээр эхлүүлээд байгаа нь өнгөрсөн дөрвөн жилд хийсэн хэмжээний ажлын нийлбэртэй тэнцэхүйц ажлыг 2012 онд хийхээр төлөвлөжээ.
Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах, “Их тойруу” тойрог замыг бүтэн тойрог болгоход чухал ач холбогдолтой замын нээлт болов. Бидний нэрлэж заншсанаар 120 мянгатын аюулгүйн тойргоос зүүн тийш 2 км шинэ зам барьж, төмөр замын гармыг хийж гүйцэтгэснээр аюулгүйн тойрог зүүн талаараа Нарны замтай шууд холбогдлоо. Нарны замыг Баянмонгол хороололтой шууд холболоо ч гэж тайлбарлаж бас болох юм. Ингэснээр Энхтайвны гүүр, Замын цагдаагийн газрын өмнөх төмөр замын гармын ачаалал 30 хувь хүртэл буурна гэж мэргэжилтнүүд хэлж байна.
Энэ замыг нээсэнтэй холбогдуулан М:55 буюу “Баянмонгол хороолол-Бага тойруу” гэсэн нийтийн тээврийн шинэ чиглэлийг үйлчилгээнд явуулж эхэлжээ. Ингэснээр Баянзүрх дүүрэгт сүүлийн жилүүдэд шинээр ашиглалтад орсон “Баянмонгол”, “Кристал таун”, “Дүнжингарав” зэрэг орон сууцны хорооллын оршин суугч, иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг хотын төвөөс шууд хүргэх боломж бий болж байна. Энэ үйлчилгээг “Эрдэм транс” компани үзүүлэх бөгөөд 10 минут тутамд нэг автобус явуулах юм байна.