Оросын хөгжлийн хөдөлгөгч хүч болсон колониализм 300 жилийн түүхтэй. -Өрнийхөн өөрийн иргэншлийн хил хязгаарыг Евразийн бүс нутагт исламын болон үнэн алдартны шашинт улсуудаар заагладаг. Мэдээж, ортодокс үнэн алдартны шашны төв бол Орос. Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан ихэнхи улсуудын хувьд ОХУ бол яахын аргагүй гол тоглогч. Гэтэл ОХУ өөрөө дан ганц үнэн алдартны шашинт орос үндэстэн биш, олон үндэстнээс бүрдсэн улс. Шуудхан асууя, Монголоос өөр “монгол угсаатан” байна уу?
П.Нэргүй: -21-р зуун эхлэхэд манай улсын их түүхэнд нэгэн томоохон үйл явдал боллоо. Энэ бол Халимаг улсын ерөнхийлөгч Илюмжиновоор ахлуулсан Халимаг ард түмний төлөөлөгчид Их Монгол улсын өлгий нутагтаа зочилсон явдал мөн гэж би дүгнэдэг. Халимаг улсын бүхий л үеийн түүх Монгол гүрний түүхтэй салшгүй холбоотой явж ирснийг оросууд ч хүлээн зөвшөөрдөг. Халимагийн ард түмэн бол Их Монгол улсын салшгүй хэсэг Оросын хөгжлийн хөдөлгөгч хүч болсон Колониализм 300 жилийн түүхтэй гэдгийг түүхэн баримтууд үгүйсгэж чадахгүй юм.
Тэд хэдийгээр 400 жилийн дараа өлгий нутагтаа хөл тавьж байгаа ч гэсэн энэ 400 жилд Халимагийн баатарлаг ард түмний зүрх сэтгэл цаг ямагт монголчууд бидэнтэйгээ хамт байсан шүү гэдгийг Халимагийн ерөнхийлөгч Илюмжинов байнга хэлж байв. Тэрбээр, “Би гэртээ ирсэн байна. Бас та нарын гэр орон Каспийн тэнгисийн хөвөөнд, Ижил мөрний хаяанд байна. Та нар юунд далайгүй гэж ярьдаг юм бэ? Далай чинь байна. Гарц чинь байна. Монгол эх нутаг чинь далайдаа байна. Би Монгол улсын ерөнхийлөгчийн урилгаар анх удаа 400 жилийн дараа албан ёсоор айлчилж эх нутагтаа албан ёсоор ирж байна” гэж тэрээр аймшиггүй сайхнаар ханхүү шиг сэтгэл хөдлөм үгийг хэлсэн. Энэ бол улс төрийн гайхамшигтай үг. Энэ үгэнд Их Монгол улсын газар нутаг, хил хязгаар хаагуур тогтоогдсоныг Илюмжинов зүрх сэтгэлээрээ зөвхөн бидэнд төдийгүй дэлхий дахинд сонордуулж чадлаа.
“Далайд гарцгүй гэж битгий яриач… Монгол эх нутаг чинь далайдаа байна” гэж хэлсэн үг Халимагчууд болон Монголчууд бидний агуу үзэл нэг юм байна гэдэг нь нотлогдсоор л байна. Ямар ч хүчирхэг гүрэн, гадны ямар ч том хүч зөвхөн халимагчууд, монголчуудын цусан барилдлагааг, ургийн холбоог тасалж чадахгүй гэдэг нь харагдаж байна. Халимагийн ерөнхийлөгч Илюмжиновийн агуу үг манай аль ч хэвлэлд нийтлэгдээгүй бөгөөд дээрх үгийг Хөх толбо сонины 2009 оны №7-д доктор Ц.Мухар нийтэллээ.
-Гэхдээ ингэж хэллээ гээд Оросууд лав баярлахгүй байх. Дэлхийн байгалийн баялгийн 38 хувь нь Орост байна, үүнд ойн баялгийн 25 хувь, газрын тосны 15 хувь, байгалийн хийн 42 хувь, нүүрсний 43 хувь гээд дурдвал дуусашгүй. Гэтэл энэ их баялгийн ихэнхи хэсэг таны хэлээд байгаа монгол угсиатны газар нутаг дээр байгаа бус уу? Мэдээж ОХУ ЗХУ шиг дахин задрахыг хүсэхгүй. Тиймээс Монгол угсаатнуудын хувь заяа хэрхэн эргэх бол?
П.Нэргүй: -Ер нь Орос гүрний эрхшээлд колоничлолд, том мөлжлөгөд өртсөн Монгол угсаатнуудын ирээдүй нэн эмгэнэлтэй болж эхэллээ. Б.Ельциний дараа Путиний баг гарч ирсэн нь Монгол угсаатнуудыг оросжуулж уусгах бодлого шинэ шатандаа оров. Монгол угсаатнуудыг уусгах хөтөлбөр хоёр хувилбараар хийгдсэн.
Оросын мужуудыг томсгож, тэдгээрийн бүрэлдэхүүнд автономит тойргуудыг, үндэстний бүгд найрамдах улсуудыг багтаах хорлонт аргыг В.Путин олсон ажээ. Тэгээд мужийн захирагчдыг, автономит улсуудын ерөнхийлөгчдийг зөвхөн Оросын төрийн тэргүүн томилно гэдгийг хуульчилж чадсан. Бид Монгол угсаатнуудыг уусгах хөтөлбөрийн хоёр дахь хувилбарыг тодруулж ярихаар шийдлээ. Энэ хувилбарыг ямар гээч байгууллага боловсруулсан гэж бодож байна. Үүнийг Үйлдвэрлэх хүчнийг судлах зөвлөл буюу оросоор СОПС бэлтгэжээ. СОПС-ийг 70, 80-аад онд хөдөлмөрийн баатар академич Некрасов гэдэг хүн удирдаж байсан. СОПС нь манай улсын үйлдвэрлэх хүчний хөгжил байршлын ерөнхий схемийг боловсруулахад тусалж байжээ.
Ингээд энэ СОПС нь хожим 28 губерни байгуулах төлөвлөгөөг Эдийн засгийн хөгжил, худалдааны яам болон Оросын шинжлэх ухаан академийн удирдлаган дор зохиов. Энэ төлөвлөгөөний дагуу автономит тойргууд бүгд уусаж, хэд хэдэн мужуудын эрхшээлд үндэстний улсууд атгагдахаар хувь тавилангаа шийдүүлж байна. Үүнээс зарим нэгийг нь дурдвал Халимаг улс нь Волград муж, Ростов муж, Астархан муж гурвын атганд орж, улмаар Волгадон губернид харъяалагдах болжээ.
-Балтийн тэнгисийн гурван орны хүн амын багагүй хувийг оросууд эзэлдэг. Тиймдээ ч Балтийн орнуудын түүхий эдийн хэрэгцээний 100 хувийг Орос дангаараа хангадаг. Олон ч баримтыг дурдаж болно. Өөр улсын иргэн мөртлөв орос хүн. Бас айхтар бодлого шүү. Үүнтэй адилаар, ОХУ-ын монгол угсаатнуудыг “монгол царайтай” Оросын иргэн гэж нэрлэж болох юм биш үү?
П.Нэргүй: -Хэдийгээр Халимаг улсын хувь заяа ийм эмгэнэлтэй болж байгаа ч гэсэн Халимаг улсын ерөнхийлөгч Их Монгол улсынхаа өлгийд зочлохдоо Монгол угсаатнууд хэзээ ч, ямар ч хүнд нөхцөлд их улсаа байгуулах хүсэл тэмүүлэл үргэлжид ундран бадарч байх болно гэдгийг бидэнд сануулсаар байна. Оросууд 28 губернийг байгуулахдаа терроризмын эсрэг чиглэсэн “Орос губерниудын холбоо” гэсэн нэн хачирхалтай нэр хаягийг бас давхар өгөөд байгаа юм. Оросууд жишээлбэл Байгал хавийн губернийг цогцлуулахдаа Уст ордын Буриадын автономит тойргийг Эрхүү мужийн мэдэлд оруулж уусгах чиглэлийг гаргасан.
Энэхүү чиглэлийг хэрэгжүүлэхэд Орос улсаас Монгол улсад суугаа элчин сайд Говорин чухал үүрэг гүйцэтгэснийг би бас дурьдаж хэлэх гэсэн юм. Мөн Агийн Буриадын автономит тойргийг Чита мужийн бүрэлдэхүүнд уусгана гэсэн бодлого бас хэрэгжээд байна. Дараа нь Эрхүү муж, Чита муж хоёр хүч чадлаа хавсаргаж, Буриадын БНУ-ыг уусгаснаар Байгал хавийн губерни төлөвших үйл явц дуусна гэж оросууд ялангуяа Путин дарга үзэж байгаа. Оросын зарим мужууд үндэсний хэд хэдэн бүгд найрамдах улсыг болон автономит тойргийг өөртөө уусгах түүхэн том үүргийг, хүлээсэн байгаа.
-Та үнэхээр нууц асуудлыг хөндөж байх чинь… Оросуудын нууц уусгах төлөвлөгөөг нэр устай нь дурдаж болох уу?
П.Нэргүй: -Тухайлбал, Краснояр хязгаар нь Тувагийн БНУ-ыг, бас Хакасын БНУ-ыг өөртөө уусгахаас гадна, Таймырийн автономит тойрог, Эвенкийн автономит тойргийг давхар уусгахаар ажиллаж байна. Ингэснээр Зүүн шиврээ губерни цогцлон байгуулагдана. Бас Өмнөд шиврээ губерни, зүүн хойд губерни, хойд кавказ губерни, Хар тэнгис хавийн губерни, Волгакам губерни зэрэг нь үндэсний БНУ-уудыг автономит тойргуудтай нь хамт залгиж устгахаар зориулагджээ.
Ийнхүү 28 губернийг байгуулахдаа СОПС нь хорин үндэстний улсуудыг, бас 11 автономит тойргуудыг түүхийн тавцангаас нэг мөсөн арчиж хаях аймшигт зөвлөмжийг дэвшүүлсэн байна. Үндэстний хүчтэй улсуудыг тонилгох замаар том том губерниудыг бий болгох нь Их Оросын колонисог гүрний оршин тогтнох гол чиглэл болж хувираад байна. Дээрх 28 губерниуд нь Холбооны долоон бүс нутагт зангидагдах чиглэл гарч ирж байна. Бид энэ бүгдийг ярьдгийг учир нь Путин ОХУ-ыг том колоничлогч тогтолцоонд суурилуулах гэсэн их санаархлыг зон олондоо сонордуулах гэсэн юм.
-Орос хүчирхэг гэвэл мөн хүчирхэг ч байсан. Газар нутаг, байгалийн баялгаараа дэлхийд тэргүүлдэг. Цэрэг технологийн хувьд хэнээс ч дутахгүй, мөн геополитикийн хосгүй байршилтай. Оросын хүчирхэг байдгийн үндэс хэдий үеэс эхтэй вэ? Мэдээж оросуудын колониалист бодлого тэдний хүчирхэг байдагтай салшгүй холбоотой байдаг байх?
П.Нэргүй: -Их Оросын колоничлогч тогтолцоо 1721 онд бий болсныг оросууд ер нь их л нууцлаад байдаг. Энэ колоничлогч том тогтолцоо байгуулагдсаны 300 жилийн ой 2021 онд болох гэж байгаа. Энэхүү тогтолцоог Оросын их хаан Петр I анх тавьсан. Их Оросын колоничлогч тогтолцоог агуу их хулгайн давалгаан дээр сүндэрлүүлчихлээ гэдгээ Их Петр хаан ойлгож, маш их харамсаж байсан. Их Орос улсын төрийн төсвийн 25-50 хувийг Петр хааны хамгийн шадар сайд Меньшиков гэгч жил бүр сэм хулгайлж байсныг гадарладаг болсон.
Тэгээд удалгүй Их Петр хаан өөрөө 1725 онд таалал төгссөн аж.
Их Оросын колоничлогч тогтолцоо төлөвшихийн хамт том луйврын бодлого Оросын төрийн бодлогын төвшинд өргөмжлөгдсөн байжээ. Хожим 1866 онд Ф.Энгельс бичихдээ, “Орос гүрэн их хулгайн өмчөө заавал буцааж өгөх ёстой” гэжээ. Оросын их зохиолч Лев Тройтой баатар Цагаан хаанд өргсөсөн айлдвардаа, “Оросууд далан хэлтэн ард түмнийг нэгтгэж, хүний хөл хүрэх газрыг өөрийн болгож авлаа. Ингэж нэгтгэх нэг өдөр байхад салж бутрах нэг өдөр ирдэг. Тэр цагт орос хүн гишгэх газаргүй болбол яана” гэж бичжээ.
-Цагаан арьстнууд хүн төрөлхтний хөгжлийг тодорхойлж, авч явдаг, харин Европт колони улсуудын доод арьстнуудад бохирдоогүй, цорын ганц цэвэр үндэстэн бол Германчууд буюуАри нар юм гэсэн расист онолчдын сургаалиар Гитлер Герман үндэстнийг дэлхийн тавцанд гаргаад ирсэн. Өөрийнхөө дайныг ч “зөвтгөөд” авсан. Япончууд нар японоос эхэлж манддаг гэсэн сургаалиас үүдэж, Италичууд эртний Ромын эзэнт гүрнийг дахин байгуулах үзэл дээр дэлхийн дайнд оролцсон. Ингэхэд Оросуудад өөрсдийгөө дөвийлгөж үзэх сургаал номлол байдагболов уу? Ер нь Путиний бодлогыг оросуудын үүднээс харвал юу зөвтгөх вэ?
П.Нэргүй: -В.Путин ОХУ-ын ерөнхийлөгч болохдоо тодорхой үзэлд тулгуурлаж бодлогоо үндэслэж томъёолсон байгаа. Бид энэ үзлийг нь гаргаж тавих шаардлагатай. Ер нь Орос улс болон орос үндэстэн өөрсдийгөө өвөрмөц түүхэн замналыг баримталдаг хэмээн үздэг. Бусад үндэстэн ястнуудыг араасаа дагуулах чадвартай учраас орос үндэстэн энэ дэлхийд онцгой байр суурийг, эрх ямбыг эдлэх хувь тавилантай хэмээн үздэг юм. Орос үндэстний өвөрмөц замнал гурван тулгууртай хэмээн бүр 1721 оноос бариммтлах болжээ. Энэ нь хаант ёс (ерөнхийлөгчийн засаглал), үнэн алдартны шашин, ардач ёс гурвын тулгуурыг Путин дээд засаглалын шижим үзэл мөн хэмээн зөвшөөрсөн ажээ.
-Тэгвэл хойд хөрш маань зүгээр ч нэг Америкийн загварыг дуйраасандаа, аль эсвэл өмнөх түүхийн “цар”-ын засаглалыг үргэлжлүүлэх , гэсэндээ хүчирхэг ерөнхийлөгчийн засаглалыг сонгосон биш байх нь ээ. Мөн санамсаргүй байдлаар ардчиллын индексийн үзүүлэлтээр ардчилсан засаглалтай гэх орнуудын сүүлд жагссан хэрэг биш юм биш үү? Түүхэн тодорхой үзэлд тулгуурласан юм байна шүү дээ.
П.Нэргүй: -Дээд засаглалын тогтворжилтыг зөвхөн хүчээр барина гэсэн чухал томъёолол Путиний үзлийн үндэс болж өгдөг. Үүгээр Зөвлөлтийн КГБ-ийн төрт загвар тод илрэлээ оллоо. Ийнхүү хүчтэй ерөнхийлөгчийн засаглал нь эдийн засгийн өсөлтийг, амжиргааны дээшлэлтийг хангаж Их Орос улсыг том колоничлогч гүрний төвшинд хадгалж үлдээх гол бодлогоо амилуулах гэж зүтгэж явна. Тэрбээр Орос орон их гүрнээрээ үлдэх үү, аль эсвэл дэлхийн тавцангаас арчигдах уу гэсэн түүхэн сонголтыг хийхдээ бидний саяын дурьдсан гурван тулгуур, хүчирхийлэл, хүчтэй засаглал, нийгэм-эдийн засгийн бодлого зэргийг шүтэлцүүлж эцсийнхээ шийдийг олсон аж. Энэ бол 2000 оны эхэнд хийгдсэн сонголт байв. Дээрх сонголтыг ярихдаа бид Путиний том бодлогын бас нэгэн оньсыг хөндөх шаардлагатай.
-Ямар оньс? Оросын 300 жилийн настай колониализм гэж үү?
П.Нэргүй: -Үүний угтуул болгож нэгэн жижиг түүхийг дурьдах нь зүйтэй болов уу. Энэ нь юу вэ гэвэл, Эрдэнэтийн үйлдвэрийг Зөвлөлтийн далд колоничлолын объект буюу хүчит зэвсэг болгож хувиргасан гэсэн нэгэн дүгнэлт 1970-аад оны эцсээр хийгдсэн юм. Энэ дүгнэлтээс өөр нэг асуудал гарч ирсэн. ЗХУ үнэхээрийн социалист улс мөн үү, аль эсвэл далд колоничлогч гүрэн болчихсон уу хэмээсэн том асуудалд бид хариу өгөх ёстой боллоо.
-Гэхдээ л бид чинь Эрдэнэтийг ганц “саалийн үнээ” гэж өхөөрдөөд, уул уурхайн жишиг загвар болгоод онгироод байдаг биш үү? Тэгвэл Оросын колониализм одоо Монголд хэрхэн нвлөөлж байгаа гэж? Та тодорхой тайлбарлаж өгч болох уу?
П.Нэргүй: -Монгол улсын нэмүү бүтээгдэхүүний далд алдац, ЗХУ-ын хувьд далд олдоц болж хувирдаг. Энэ олдоц ЗХУ-ын нийгмийн бүтээгдэхүүн, үндэсний орлого, санхүүгийн блансанд хэрхэн яаж тусгагддагийг мэдэх шаардлагатай болсон. Бидний судалгаагаар Монгол улсын нэмүү бүтээгдэхүүний далдалдац, ЗХУ-ын Үндэсний орлогын тооцоонд тусгагддаггүй юм байна гэдэг нь тогтоогдсон. Харин энэхүү далд алдац ЗХУ-ын улсын нэгдсэн төсөвт бусад зардал гэдэг нэрээр бүртгэгддэг юм байна гэдэг нь тогтоогдов. Үүнээс үндэслэж ЗХУ-д нийгмийн бүтээгдэхүүний үндэсний орлого нь ил блансаар, бас далд блансаар тооцоологддог нь бидэнд мэдрэгдэв.
Өөрөөр хэлбэл, Үндэсний орлогын далд блансаар Зөвлөлтийн засгийн газар хар хайрцагны бодлогоо амилуулдаг юм байна гэсэн дүгнэлт хийхэд хүргэв. Эл тооцоог бид “ЗХУ-ын улс ардын аж ахуй 1985 онд” гэсэн статистикийн эмхэтгэлийг баримталж хийлээ. Улсын нэгдсэн төсөвт нэмүү бүтээгдэхүүний далд олдоц 1985 онд 114 тэрбум рубльд хүрчээ.
Мөн онд Зөвлөлтийн үндэсний орлого 578 тэрбум рубль, материаллаг зардал 805 тэрбум рубль болов. Үндэсний орлого, нэмүү бүтээгдэхүүний далд олдоц хоёрын нийлбэр нь 692 тэрбум рубльд хүрч, үндэсний орлогын энэхүү нөөцөөр Зөвлөлтийн өргөтгөсөн нөхөн үйлдвэрлэл явагддаг нь тогтоогдсон. Хуримтлалын сан статистикийн эмхэтгэлд 264 тэрбум рублиэр биш, 150 тэрбум рублиэр тооцоологддог байсан. Нэмүү бүтээгдэхүүний далд олдоц ийнхүү тодорхойлогдсоноор Зөвлөлт төрийн жинхэнэ дүр төрх илчлэгдэж, далд колоничлолын бодлогыг явуулдаг нь тогтоогдов. Бусад орнуудаас олдог нэмүү бүтээгдэхүүний далд олдоц нь Зөвлөлтийн эдийн засгийн хөгжилтийг санхүүжүүлдэг том эх үүсвэр болж байсан юм.
-Энэ тухай ерөөсөө дуулаагүй юм байна шүү. Тэгвэл Далд колоничлол Оросын эдийн засгийн хөгжлийн гол түлхэц ноён нуруу нь болж өгдөг байх нь ээ?
П.Нэргүй: -Энэхүү далд олдоц 1970 онд 30 тэрбум рубль байсан бол 15 жилийн дараа 114 тэрбум рубльд хүрч 3.7 дахин нэмэгджээ. Харин Зөвлөлтийн үндэсний орлого 15 жилд ердөө 2 дахин нэмэгдэв. Ийнхүү нэмүү бүтээгдэхүүний далд олдоц, Зөвлөлтийн үндэсний орлогоос бараг 2 дахин илүү хурдацтайгаар нэмэгдсэн байна. Нэмүү бүтээгдэхүүний далд алдац дотор Монгол улсын нэмүү бүтээгдэхүүний далд алдац том хувийн жин эзэлж байжээ.
Ялангуяа Эрдэнэтийн үйлдвэр ашиглалтад ормогц, Зөвлөлтийн гадаад санхүүжилтын эх үүсвэр огцом нэмэгдсэн юм. Саяын бидний ярьсан нэмүү бүтээгдэхүүний далд олдоц нь ЗХУ-ын гадаад эдийн засгийн харилцааны блансын том том ашигаар илэрдэг билээ, Путин хүчтэй ерөнхийлөгчийн засаглалыг тогтоохын түлд 2001 онд төрийн Думд явуулсан илгээлтэндээ нэгэн чухал томъёоллыг оруулжээ. Энэ нь юу гэсэн томъёолол вэ гэвэл төсөв тойрсон панзлалаас татгалзаж, улсын төсвийг хоёр эх сурвалжаас бүрдүүлнэ. Нэг нь, төрийн хүлээсэн үүргүүдийг хэрэгжүүлэхэд зориулагддаг орлого. Нөгөөх нь, гадаад эдийн засгийн харилцааны блансын ашгууд байх болно гэжээ.
-Гадаад худалдаанаас ашиг олоход юунь болохгүй гэж? Энэ асуудал колониализмтай холбоотой гэж үү?
П.Нэргүй: -Зөвлөлт засгийн үед явуулж байсан далд колоничлолынхоо бодлогыг Путин ерөнхийлөгч болмогцоо хэлбэрэлтгүй үргэлжлүүлэхээр шийдсэнээ төрийн Думд илтгэсэн байна. Бодлогын энэ том чиглэл ОХУ-ын 2003 оны төлбөрийн блансанд яаж тусгагдсаныг бид уншигч олондоо бас толилуулъя. Оросын барааны экспорт 2003 онд 134.4 тэрбум доллар, барааны импорт 74.8 тэрбум доллар болж гадаад худалдааны блансын ашиг 59.6 тэрбум долларт хүрлээ. Энэхүү ашиг 2002 оныхоос 13.3 тэрбум доллараар нэмэгдэв. Эл цэвэр өсөлтийн 4.6 тэрбум доллар буюу 35 хувь нь экспортын биет өсөлтөөр хангагдсан бол үлдэж буй 8.7 тэрбум доллар буюу 65 хувь нь үнийн өсөлтөөр хангагджээ. Ингэж гадаад худалдааны ашгийн цэвэр өсөлтийн 2/3 хувийг нь үнийн өсөлтөөр хангах айхавтар монжооч чиглэл хэрэгждэг болжээ. Ялангуяа Монгол, Оросын гадаад худалдаанд Оросын бараа өндөр үнээр орж ирдэг нь манай гадаад худалдаа үлэмжийн алдагдалтай болдог нь чухамдаа Путиний тогтоосон монжооч гадаад худалдааны бодлоготой шууд холбогддогийг хэлэх хэрэгтэй.
Хэдийгээр гадаад худалдааны бланс нь ашигтай ч гэсэн гадаадын хөрөнгө оруулалтын бланс үлэмж хэмжээгээр алдагдалтай гардаг болсон. Гадаад худалдааныхаа ашгаар гадаадын хөрөнгө оруулалтын орлого зарлагын зөрүүг нөхөөд 4 орчим тэрбум долларын ашигтай ажиллажээ. Энэ нь 2003 оны тухайд шүү дээ. Оросууд гадаадын хөрөнгө оруулагчдыг мөддөө давж гарахгүй юм шиг байна. Тэднээс үлэмж хэмжээний алдагдалд өртдөг нь Оросын эдийн засагт хүндээр туссан хэвээр байгаа.
-Бас аймар бодлого байна шүү. Дэлхийн зах зээл дээрх литр шатахууны үнэ Монголд 2, бүр 3 нугалж өсөөд байдгийн учир бас л Оросын далд колониалист бодлогын илрэл байж болох юм. Эрдэнэт аль хэдийн Оросын далд колониализмын объект болчихсон, одоо харин Оюутолгой Хятадын колониализмын золиос болох вий дээ. Ер нь Оросууд яагаад биднийг ингэж монжих ёстой гэж?
П.Нэргүй: -Үүнээс гадна бид бас нэгэн асуудлыг энэ дашрамд хөндөе. Их Оросын шовинист үзэлд дөрвөн үндэстнийг онцгойлон дурьдаж буруутгадаг нэгэн хачирхалтай чиглэл амь бөхтэй оршсоор байна. Орос гүрэн хүнд байдалд орж, том алдагдалд өртөх, эсвэл лут ялагдал хүлээх үед үүний хамаг бурууг дөрвөн үндэстэнд тохоож сурталчилдаг айхавтар араншин оросуудад бий. Ийм дөрвөн үндэстний тоонд Монгол үндэстэн, Грек үндэстэн, Немц үндэстэн, Еврей үндэстэн ордог юм.
ЗХУ-д өөрчлөн байгуулалт бүтэлгүйтсэний хамаг бурууг хэнд тохсон гэж санаж байна? Хамаг бурууг нь оросууд монголчууд бидэнд тохсон шүү дээ. Монголчууд Оросыг олон зуун жил мөлжиж дарлаж байсны гайгаар Оросын дээд засаглалын дотор том аймшигт зуршил төлөвшсөн хэмээн оросууд томъёолдог. Яг үүнийг нь Сергей Хрущёв АНУ-д уншсан лекциндээ энэ тухай дурьджээ. Уг лекцийн гол агуулга санааг “Хөх толбо” сонин олж монголчууддаа сонордуулсан билээ.
Блогч:Дэслэгч
Блог: Negdel.com