logo
Монголын стратегийн ордуудыг онилсон Хятад бодлого

Монголын стратегийн ордуудыг онилсон Хятад бодлого

2012/06/23
-УИХ-аас баталсан стратегийн орд газруудын жагсаалтад багтсан 15 ордын долоо нь хятадуудын эзэмшилд нэгэнтээ шилжчихээд байгаа байна-

Өмнөговийн “Овооттолгой” нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулж буй “Саутгоби сэндс” компани хяналтын хувьцааныхаа 60 хувийг Хятадын хөнгөн цагаан үйлдвэрлэгч “Чалко” компанид 889 сая ам.доллараар худалдсан тухай мэдээлэл цацагдах боллоо.“Саут гоби сэндс”нь “Айвенхоу майнз”-ын охин компани юм. Тиймээс уг наймаа хөрөнгийн зах зээлд өрнөдөг байдаг л нэг үзэгдэл гэхээсээ илүү “Саут гоби сэндс”-ээр дамжуулж, Оюутолгой ордыг эзэмших гэсэн хятадуудын далдуур бодлого хэмээн хүлээж авагсад олон байна. Ямарсайндаа л сайтуудад тавигдсан мэдээллийн дор иргэд “Еврей хятад хоёр юугаараа адилхан вэ? Тэд амьдарч байгаа улс орноо эрээ цээргүй шулж мөлждөгөөрөө адилхан. Тэднээс тухайн улс орныг өрөвдөх хайрлах сэтгэл гардаггүйгээрээ ижил. Еврей хятад хоёроос бидний төлөө юу ч гарахгүй” гэх мэтчилэнгээр сэтгэгдлээ илэрхийлж. Ажилчдаа хууль бусаар халсан гэдгээр буруудсан “Саутгоби сэндс”ийнхүү Овооттолгойн ордыг хятадуудад худалдаж, тэдний холын шуналыг гүйцээх бодлогыг нь нэг алхам урагшуулсан бололтой. Ер нь Монголын стратегийн гэх тодорхойлолттой 15 ордын бараг хоёрны нэг нь хятадуудын халаасанд орчихоод байна.

Тавантолгой & Оюутолгой

Нүүрснийхээ чанар нөөцөөр дэлхийд гайхагдаж, их гүрнүүдийн сонирхлыг татах болсон Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулагчдын нэг нь хятадууд байх нь нэгэнтээ тодорхой болсон. Хэдийгээр тарж бутарсан ч гэлээ Засгийн газраас үүрэг авсан ажлын хэсгийнхэн өнгөрсөн хавар Тавантолгойн Цанхийн баруун хэсэгт үйл ажиллагаа явуулах стратегийн хөрөнгө оруулагчаар Хятад, ОХУ, АНУ тэгээд Япон, Өмнөд Солонгосыг оролцуулна гэдгийг зарласан. Тодруулбал , Хятадын “Шинхуа Энержи”Тавантолгойн ордод хамгийн их хувь эзэмших стратегийн хөрөнгө оруулагчаар тодорсон.
Эрчим хүчний мангас болсон Хятад улс Монголын нүүрсний томоохон хэрэглэгч .Бараг ганц ч зах зээл нь гэхэд дэгсдэхгүй. Далайд гарцгүй, дэд бүтэц муутай Монгол Улс хүссэн хүсээгүй хятадуудад нүүрсээ зарахаас өөр замгүй. Тиймээс Тавантолгойгоо монголчууд наашаа харж инээж, цаашаа харж уйлж байгаад л хятадуудад өгөх нь анхнаасаа илэрхий байсан. Хэдийгээр Япон, Өмнөд Солонгос улс Монголоос нүүрс худалдаж авах сонирхлоо илэрхийлж байгаа ч Хятадын нутаг дэвсгэрийг дайрч өнгөрөх нь мэдээж. Хэрвээ Хятад нүүрсний тээвэрлэлтэд хориг тавьчихвал Монгол Улс нүүрсээ юун дэлхийн зах зээлд гаргах манатай болно. Тиймээс л том боломжоо ашиглан Монголын томоохон стратегийн ордод хятадууд давуу эрх эдлэх нь ойлгомжтой болчихоод байгаа юм.
Харин Оюутолгойн ордод хятадууд жижиг чулуугаар том чулууг цохих бодлого барьж байна. Тиймээс тэд “Айвенхоу майнз”-ын охин компанийг эхлээд халаасандаа шургуулахаар шийдвэрлэсэн хэрэг. Чалко” нь Хятадын төрийн өмчит “Чайналко”-гийн охин компани бөгөөд “Саутгоби сэндс”-ийг худалдах гэрээ байгуулахдаа “Овооттолгой”-н нүүрсийг олборлож, дэд бүтцээр дэмжихээр болсон гэх. “Саутгоби сэндс”-ийг хяналтын хувьцааг худалдсанаар “Айвенхоу Майнз”-ын хувьд компанийнхаа хувьцааг арилжаалснаар Оюутолгой төслийн дараагийн шатыг хэрэгжүүлэхэд шаардлагатай зургаан тэрбум ам.долларын хөрөнгийг бүрдүүлж байгаа гэнэ. “Айвенхоу Майнз” компани нь “Саутгоби сэндс”-ийн хувьцааны 57.6 хувь буюу 105 сая ширхэг хувьцааг эзэмшдэг байсан юм. Харин дэлхийн уул уурхайн аварга загас гэгддэг “Рио Тинто”“Чалко”-гийн толгой компани “Чайналко”-той түнш бөгөөд урьд нь Оюутолгойд Хятадын компаниудыг оруулах тухай тохиролцож байсан гэх яриа байна.

Мардайгаас Нарийнсухайт хүртэл

Сүхбаатарын Төмөртэйн овооны цайр, хар тугалгын ордыг БНХАУ-ын “Цайрт минерал” компани, Өмнөговь дахь Нарийн сухайтын нүүрсний ордыг БНХАУ-ын “Чинхуа” корпораци эзэмшдэг.“Чинхуа” нь ”2003 оноос Шивээ-Овоогийн боомтоор нүүрсээ экспортолж эхэлсэн байна. Тус компани жилдээ 1,5-2,0 сая тонн нүүрс олборлож, Хятадын зах зээлд нийлүүлдэг аж. Нарийнсухайтын орд дээр Монгол Улсын Засгийн газар тогтвортой байдлын гэрээ байгуулсан бөгөөд энэ нь ирэх 2013 онд дуусах гэнэ лээ.
Дорнод дахь ураны бүлэг ордын хоёр нь болох Мардай, Гурванбулагийн ураны ордыг БНХАУ-ын төрийн мэдлийн CNNC буюу Цөмийн энергийн корпораци, Сүхбаатарын Төмөртэйн овооны цайр, хар тугалгын ордыг БНХАУ-ын “Цайрт минерал” компанийн эзэмшилд ороод удаж буй. Гурванбулагийн ураны ордын хайгуулын лицензийн 75 хувийг Канадын “Вестерн проспектор“ компани БНХАУ-ын Цөмийн энергийнкорпорацид 31 сая канад.доллараар уг ордыг зарсан гэх яриа гарсан.
Сүхбаатарын Төмөртэйн овооны нөөц одоо бараг дуусч байгаа хэмээн салбарынхан нь ярьдаг. Энэ ордын хувь заяа ийнхүү хятадуудын гараар дуусгавар болж байгаа бололтой юм. Мөн стратегийн орд газрын жагсаалтад багтсан Хөвсгөлийн Бүрэнхааны ордын MV-003996 лицензийг Хятадын “Сутайхэн цо” компани болонMV-011823, MV-011824тоот тусгай зөвшөөрлийг “Топруонхэнцо” компани эзэмшдэг юм байна.

Стратегийн ордуудаас монголчууд хувь хүртэх чадах уу?

УИХ-аас стратегийн орд газруудын жагсаалтыг баталж, уг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан тохиолдолд 51 хувийг нь төр эзэмшинэ гээд заачихсан бий. Тус жагсаалтад багтсан 15 ордын долоо нь одоо хятадуудын эзэмшилд нэгэнтээ шилжчихээд байна.
д Ордын нэр Ашигт малтмалын төрөл Байршил Тайлбар
1. Тавантолгой Чулуун нүүрс Өмнөговь, Цогтцэций Стратегийн хөрөнгө оруулагчаар “Шинхуа Энержи”-ийг тодруулсан
2. Нарийнсухайт Нүүрс Өмнөговь, Гурвантэс Хятадын “Чинхуа-МАК-Нарийнсухайт” компанийн мэдэлд шилжсэн
3. Багануур Хүрэн нүүрс Улаанбаатар, Багануур
4. Шивээ-Овоо Хүрэн нүүрс Говьсүмбэр, Шивээговь
5. Дорнод Уран Дорнод, Дашбалбар
6.
Мардай,
Гурванбулаг Уран Дорнод, Дашбалбар БНХАУ-ын төрийн мэдлийн CNNC буюу Цөмийн энергийн корпорацилицензийг нь эзэмшдэг
7. Уран Дорнод, Дашбалбар БНХАУ-ын төрийн мэдлийн CNNC буюу Цөмийн энергийн корпорацилицензийг нь зэмшдэг
8. Төмөртэй Төмрийн хүдэр Сэлэнгэ, Хүдэр Уг ордын тусгай зөвшөөрлийг Хятадын “БЛТ” ХХК эзэмшиж байсныг 2006 онд цуцалсан.
9. Оюутолгой Зэс, молибдени Өмнөговь, Ханбогд “Айвенхоу Майнз”ба Рио Тинтотой Монголын Засгийн газар хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан
10. Цагаансуварга Зэс, молибдени Дорноговь, Мандах Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бөгөөд хувийн хөрөнгөөр нэмэлт хайгуул хийж байгаа.
11. Эрдэнэт Зэс, молибдени Орхон,
Баян-Өндөр Монгол Улс-ОХУ-ын Засгийн газар хоорондын гэрээгээр зохицуулагдаж байгаа.
12. Бүрэнхаан Фосфорит Хөвсгөл, Алаг- Эрдэнэ Хөвсгөлийн их дархан цаазат газрын гадна ногдох нөөц тооцогдсон хэсэгт дөрвөн компани хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг.Тэдгээрийн гурав нь Хятадынх. “Сутайхэн цо” болон “Топруонхэнцо” компани тус ордын лицензийг эзэмшдэг.
13. Бороо Алт Сэлэнгэ,
Баянгол
14. Төмөртэйорд Цайр, хар тугалга Сүхбаатар, Сүхбаатар БНХАУ-ын “Цайрт минерал” компанийн эзэмшилдж шилжсэн.
15. Асгат Мөнгө Баян-Өлгий, Ногооннуур Монгол Улс-ОХУ-ын Засгийн газар хоорондын гэрээ бүхий хамтарсан Монголросцветмет нэгдэл тусгай зөвшөөрлийг нь эзэмшиж байгаа.


Монгол Улсын хэмжээндөнөөдрийн байдлаар3928 тусгай зөвшөөрөл хүчинтэйгийн 1209 ашиглалтынх, 2719 хайгуулынх аж. Харин энэ бүх лиценз Монголын эгэл жирийн иргэдийн биш дотоодын олигархиуд, гадаадын луйварчдын гарт байгаа. Эрх мэдэл, албан тушаал нь дээшлэх тусам эх орноо худалдах Ерөнхий сайд С.Батболд, Ерөнхий сайд асан С.Баяр тэргүүтэй олигариудын ирээдүйг харах мэлмий нь сохорч, бүгдийг зоосны нүхээр хардаг шуналыг нь хятадууд ашиглан тэднээр гар, хөлөө хийгээд Монголын газар нутгийг эрээ цээргүй луйвардаж байна. Монголын төрд хятад бодлого ноёрхож, монголын олигархиуд Монгол хүүхдүүдийн идэх хоолыг хятад хүүхдүүд рүү зөөгөөд гүйж байна. Энэ Монголын эмгэнэл биш гэж үү. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш