"Монголын тамирчдын өдөр"-ийг жил бүр тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жил бямба гарагт буюу зургадугаар сарын 23-ны өдөр тэмдэглэнэ. Мөн энэ өдөр Олон улсын олимпийн өдөр тохиож байгаа билээ. Энэхүү баярт өдөр бас нэгэн баяр давхцаж байгаа нь "Лондон-2012" зуны ХХХ олимпийн наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдыг үдэн гаргах ёслол Сүхбаатарын талбайд болно.
Энэ өдрийн өглөө 10 цагт манай тамирчид Спортын төв ордноос жагсаалаар явж Сүхбаатарын талбайд хүрэлцэн ирснээр "Монголын тамирчдын өдөр"-ийн баяр, Лондонг зорих баг тамирчдаа үдэх ёслол эхлэнэ. Хамгийн түрүүнд Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол болно. Дараа нь Чингис хааны хөшөөний өмнөх талбайд тусгайлан зассан газарт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, "Лондон-2012" олимпийн наадамд оролцох Монголын багийн ахлагч, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд, Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар болон БТСГ, МҮОХ, спорт холбоодын удирдах ажилтнууд хүрэлцэн ирсэн байх юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж индэрт гарч энэхүү баярт оролцогчдод хандан үг хэлсэний дараа Монгол Улсын төрийн дуулал эгшиглэнэ. Үүний дараа Монгол Улсын төрийн далбааг Ерөнхийлөгч, Монголын багийн ахлагч, Шадар сайд М.Энхболдод гардуулан өгөх юм. Шадар сайд тугаа Лондонгийн олимпийн наадмын нээлтийн ёслолд Монгол Улсын төрийн далбаат тугийг барих Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Одод хүндэтгэлтэйгээр гардуулан өгнө. /марафонч Б.Сэр-Од нь Лондонгийн олимпийн эрхийг манай тамирчдаас хамгийн түрүүнд хүртсэн учраас олимпийн тугч болох эрхийг гарджээ./ Үүний дараа Шадар сайд үг хэлнэ.
Мөн Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Жак Роггегийн илгээлтийг МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн уншиж танилцуулна. Үүний дараа ХХХ олимпийн наадамд оролцох тамирчдыг төлөөлөн Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, гавьяат тамирчин М.Бундмаа нар тангараг өргөх юм. Ийнхүү "Монголын тамирчдын өдөр"-ийн баярыг тэмдэглэх үйл ажиллагаа үргэлжлэн өрнөнө. Тухайлбал, Лондонг зорих баг тамирчид, төлөөлөгчид дурсгалын зураг авахуулна. Нийслэл, дүүргийн БТСГ, спорт холбоодын нээлттэй өдөрлөг, танилцуулах олон арга хэмжээ болох юм.
Д.Өлзийсайхан
МОНЦАМЭ