logo
Хятадад ЕВРО-2012 хөл бөмбөгийн тэмцээн үзэж ядаргаанд орсноос болж хөлбөмбөгийн нэгэн дэмжигч нас баржээ

Хятадад ЕВРО-2012 хөл бөмбөгийн тэмцээн үзэж ядаргаанд орсноос болж хөлбөмбөгийн нэгэн дэмжигч нас баржээ

2012/06/23
Хятадын хөлбөмбөгийн дэмжигч Евро-2012 хөл бөмбөгийн тэмцээнийг 11 хоногийн турш нойр, хоолгүй үзсэний улмаас сульдаж нас баржээ. Английн багийг дэмжигч 26 настай түүний үхлийн нэг шалтгааныг эмч нар түүнийг нойргүйдэлийн улмаас нас нөгчсөн гэж үзсэн тухай “Чайна дейли” сонин бичжээ. Эмгэнэлт явдал 6-р сарын 19-нд хятадын Хунань мужийн төвийн Чанша хотод болжээ. Тэмцээн эхлэхийн өмнө залуугийн бие сайн байсан аж. Тэрээр коллежид сурч байхдаа орон утгийни хөлбөмбөгийн багийн нэг удирдагч байсан бөгөөд сургуулиа төгссөний дараа ч үргэлжлэн тоглож байжээ. Хөлбөмбөг дэмжигч хамгийн сүүлд өнгөрсөн мягмар гаригт болсон Итали-Ирландын тоглолтыг үзжээ. Тэрээр найзуудынхаа хамт шар айраг ууж, өглөө эрт гэртээ ирээд унтсан боловч сэрсэнгүй . Эмч нарын хэлж байгаагаар нойргүйтсэн болон их хэмжээний шар айраг уусан нь залууг эмгэнэлт явдалд хүргэжээ. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш