Долоон мянган жилийн өмнө хойд Африкт одоогийн цөл газрын оронд ногоон нуга байхад нутгийн оршин суугчид мал маллаж, сүүн бүтээгдэхүүн бэлтгэж байжээ. Ливийн баруун-өмнөд хэсгийн Такакори агуйнас олдсон шавар бааран дотор үлдсэн хүнсийг судлаж үзсэн Их Британи, АНУ болон ӨАБНУ-ын эрдэмтэд ийм дүгнэлт хийхэд хүрчээ. Шинжилгээний дүнд 81-ээс 15 тохиолдолд сүүн тос байх нь нотлогджээ. Ямар амьтан байсныг тодоруулсанд –үхэр, ямаа болон хонь байжээ. Эртний африкчуудын сүүн бүтээгдэхүүн бэлтгэх чадвар нь агуйн хананд байгаа зургуудаар нотлогдсон юм. Тэдгээрийн ихэнх дэр нь гэрийн амьтадтай зураг олджээ. Мэргэжилтэнүүдийн үзэж байгаагаар, энэхүү нээлт нь хойд Африк нь долоон мянган жилийн өмнө мал аж ахуй эрхэлж байсан бөгөөд бидний үзэж байсан ан агнуур, ургац хураалтаас ангид байсан ажээ.