logo
Ай Вэйвэй өөрт нь торгууль оногдуулах шүүхийн шийдвэрийг давж заалдлаа

Ай Вэйвэй өөрт нь торгууль оногдуулах шүүхийн шийдвэрийг давж заалдлаа

2012/06/23
Хятадын эрх баригчид алдарт зураач Ай Вэйвэйг татвар төлөхөөс зайлсхийсэн хэмээн буруутгасан билээ. Харин тэрээр өөрийг нь буруутгасан нь улс төрийн зорилготой гэж мэдэгдээд байгаа юм. Дундад улсын засгийн газар Ай Вэйвэйгээс 2.4 сая долларын торгууль төлөхийг шаардсан байна. Гэхдээ тэрээр үүнийг эсэргүүцэж байгаа бөгөөд шүүхийн шийдвэрийг давж заалдана гэдгээ мэдэгджээ. Дэмжигчид нь түүнд торгуулийг төлөхөд туслах зорилгоор нилээд их хэмжээний мөнгө цуглуулж байсан юм.
Ай Вэйвэй хэлэхдээ "Манай улсын хууль шүүхийн тогтолцоо бие даасан, хараат бус байж чадахгүй байна, цагдаа, татварын алба болон шүүх хоорондоо холбоотой, нэг нэгнийгээ өмгөөлж хамгаалж байна, энэ байдлыг засахад үнэхээр хүнд байна" гэжээ.
Хятадын шүүх тэрс үзэлтнүүдэд давж заалдахыг зөвшөөрөх нь тун ховор байдаг аж. Дундад улсын удирдлагууд шүүх үйл явцыг анхааралтай ажиглаж байна.
Ай Вэйвэй мягмар гаригт гэртээ тавиад байсан дөрвөн вэб камераа албан тушаалтнуудын шаардлагын дагуу унтраажээ. Тэрээр ямар учраас өнгөрсөн онд өөрийг нь 81 өдөр саатуулсныг мэдэхгүй байгаагаа хэлсэн байна.
Э.АМАР
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш