logo

"Анод"-оос хэдэн тэрбумаар нь авсан Наранхүү одоо Сингапурт байгаа

2011/06/27
“Анод” банкийг дампуурахад маш сайн “тусалсан” “Мон уран”-ы Наранхүү сар орчмын өмнө Сингапурыг зорьжээ.  “Анод” банкны хэрэг прокурорын хяналтаас удахгүй шүүх рүү шилжих гэж байгаа учраас түүнийг санаатайгаар явсан гэж үзэж байгаа бололтой. Түүний буцах ирэхийг хүлээх юу л бол. Наранхүү тэнд гэртээ тухалж байна. Учир нь “Анод”-оос зээлсэн хэдэн тэрбумаасаа Сингад худалдан авсан том хаустаа тансаглаж байна. Энэ хаус нь нэлээд том, маш олон өрөөтэй, гаднаа усан оргилууртай эдлэн гэнэ. Ямар сайндаа Сингапурын гайгүй бизнес эрхлэгч тэрхүү хаусыг хараад “би ийм хэмжээний хаустай болохын тулд насаараа ажиллах шаардлагатай” гэж уулга алдсан байна. Наранхүү арван найм, хорь гарч яваа хоёр хүүтэй. Хоёр хүү нь олон өрөөтэй, тансаг зэрэглэлийн хаустаа гэрийн үйлчлэгчээ өмнө хойноо бөхөлзүүлэн амьдардаг байна. Хоёр хүү нь тэндэхийн хамгийн үнэтэй, дээдсүүд л үйлчлүүлдэг дэлгүүрээс хувцас хунараа авдаг гэнэ. Аймшигтай нь шинэ хувцсыг 2-3 өдөр өмссөн болоод шууд боогоод гадаах хогийн сав руу чулууддаг ажээ. Хоорондоо юу ч ярьддаггүй ах дүү хоёрын өрөөний хойгуур урдуур чанга алхаад гарах юм уу, юм унагаад тор гэх чимээ гаргах юм уу, эсвэл оройтоод гэрт нь очсон гадны хүмүүст болон өөр хоорондоо уурлалцан амгалан тайван баймаар байна гээд үнэтэй буудалд очоод хэвтчихдэг байна. Тэнд амьдардаг монголчууд Наранхүүгийн хоёр хүүгийн хаясан хувцас, оргонодог буудлын төлбөрийн тухай өөр хоорондоо шүлсээ асгаруулан ярьдаг байна. Баян айлын тансаг хөвгүүд харамсалтай нь хоосон “толгой”-той, дээр нь бас худалч гэнэ. Гэрийнхэн болон харгалзан хамгаалагчдаа хичээлдээ яваад л байгаа мэтээр сайхан ярьдаг ч сургуульдаа очсон удаа нь тун цөөхөн төдийгүй шалгалтаа ч өгдөггүй байсан байна. Харин “баян” аав нь дараа нь сургуулийнх нь үнэмлэх дипломыг худалдан авч өгчээ. Нэг ёсондоо “Анод” банкны мөнгө Сингапурт хаус болж, тэндэхийн дэлгүүр, буудлуудад орж байдаг бололтой. Ингэж баян улсад баячуудаас нь илүү хаус худалдан авсан Наранхүү яасан ч гэж шүүхдэлцэхээр Монголд ирэх вэ дээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш