Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газар хилийн 26 боомтод 11 алба, найман төлөөлөгчөөрөө дамжуулан орон нутаг болон хилийн бүсэд хяналт шалгалтыг тогтмол хийж энэ сарын байдлаар Монгол Улсад нэвтрэх визгүй, зорилгоо тодорхойлж чадаагүй болон бусад шалтгаанаар 30 гаруй орны 1299 иргэнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэлгүй буцаажээ.
Орон нутагт болон нийслэлд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагад шалгалт хийж 813 иргэнд захиргааны арга хэмжээ авч, 18 иргэнийг Монгол Улсаас гаргахыг түдгэлзүүлэн, 224 иргэнийг албадан гаргажээ.
Мөн эхний хагас жилийн байдлаар гадаадын иргэн ажилладаг 390 аж ахуйн нэгжид шалгалт хийж 1992 иргэний бичиг баримтыг шалгаж, гарсан зөрчилд хуулийн дагуу хариуцлага тооцон 350 800 төгрөгийн торгууль ноогдуулж улсын төсөвт төвлөрүүлсэн байна.
Я.Баяра