Еврогийн бүсийн томоохон дөрвөн улс болох Герман, Итали, Испани, Францын удирдагчид эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэхээр авах арга хэмжээний талаар зарчмын зөвшилцөлд хүрчээ.
"Бид Европын эдийн засгийг өсгөхөөр авах арга хэмжээний багцыг батлуулахаар чармайж байна" гэж 130 тэрбум еврогийн төлөвлөгөөг танилцуулсан Италийн Ерөнхий сайд Марио Монти мэдэгджээ.
Европын Холбооны дээд хэмжээний уулзалтын өмнө Ромд болсон хэлэлцээнд Монтигоос гадна Германы Канцлер Ангела Меркель, Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд, Испанийн Ерөнхий сайд Мариано Рахой нар оролцсон байна.
Дэд бүтцийг хөгжүүлэх болон бусад хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх талаарх зөвшилцсөн багц арга хэмжээнд Европын хөрөнгө оруулалтын банкны хөрөнгийн хэм
жээг 10 тэрбум еврогоор нэмэгдүүлж, ингэснээр тус банкны зээл олгох чадвартай болгох, Европын Комссын бүс нутгийн сангууд дахь шаардлагагүй үлдсэн хөрөнгө мөнгийг ашиглах, хөрөнгө оруулалтын тодорхой төслүүдийг, тухайлбал, тус тивийг дамнасан тээврийн сүлжээ байгуулах ажлыг санхүүжүүлэх зорилгоор "төслийн бондууд" буюу өрийн бичиг гаргахаар тусгажээ.
Тэрчлэн дөрвөн улсын удирдагч нар Европын нэгтгэх, тухайлбал, банкны холбоо байгуулах, санхүүгийн ажиллагаанд татвар ногдуулах тухай бусад саналыг хэлэлцсэн байна. Эдгээр саналыг энэ долоо хоногт болох ЕХ-ны дээд хэмжээний уулзалтад оролцогчид хэлэлцэх ажээ.
З.Амгалан