Мексикийн Ерөнхийлөгч Фелипе Кальдерон сэтгүүлчид болон хүний эрхийг хамгаалагчдын аюулгүй байдлыг хамгаалах талаар нэмэлт арга хэмжээ авах тухай хуулинд гарын үсэг зуржээ.
Шинэ хуулинд тухайлбал, сэтгүүлчид болон хүний эрхийг хамгаалах салбарын идэвхтнүүдийг хамгаалалтын янз бүрийн хэрэгслээр, тухайлбал, хуягласан автомашин, сум нэвтэрдэггүй хантааз, тусгай төхөөргөөр хангах болон өөрийгөө хамгаалах сургалтад хамруулахаар заасан байна.
Хэрвээ сэтгүүлч зохион байгуулалттай гэмт хэргийн сүрдүүлэг ирсэн тухай мэдээлбэл, үүнээс хойш гурван цагийн дотор түүний аюулгүй байдлыг хамгаалах шаардлагатай арга хэмжээг авах аж. Тухайлбал, Засгийн газрын зардал болон тусламжтайгаар оршин суух газраа түр солино.

Тэрчлэн сэтгүүлч болон нийгмийн идэвхтний эрх ашгийг зөрчсөн төрийн албан хаагчид эрүүгийн хариуцлага ногдуулахаар хуулинд тусгажээ. Тийм зөрчил гаргасан түшмэл 2-9 жил хори ял шийтгүүлэхээс гадна торгууль төлөх болон төрийн албан тушаал хаших эрхээ удаан хугацаагаар хасуулах арга хэмжээ авахуулах аж.
Тус улсад ийм арга хэмжээ авахаас өөр аргагүй болжээ. 2000 оноос хойш тус улсын гэмт этгээдүүдийн гарт 80 орчим сэтгүүлч амиа алдсан байна.
З.Амгалан
З.Амгалан