logo
Ираны ерөнхийлөгч Уго Чавезтай уулзлаа

Ираны ерөнхийлөгч Уго Чавезтай уулзлаа

2012/06/25
Баасан гаригт Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавез Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмаденижадтай уулзах үеэрээ Тегераны эсрэг тавьсан олон улсын хоригийг эрс шүүмжилжээ. Барууны улсууд Ираны эсрэг хориг арга хэмжээгээ чангаруулж байгаа нь энэ улсын эдийн засагт хүндээр тусч байгаа юм.
Чавез хэлсэн үгэндээ Ираны баатарлаг ард түмэн бол Венесуэлчуудын ахан дүүс гэж онцолсон байна. Тэрээр өмнө нь Ираны цөмийн хөтөлбөрийг хамгаалж, Ираны засгийн газар зөвхөн эрчим хүч гаргахаар ажиллаж байна гэж мэдэгдэж байжээ.
Чавез түүнчлэн Иран улс Венесуэлын ард түмэн, манай засгийн газрын дэмжлэг туслалцаанд найдаж болно гэж хэлсэн байна. Гэхдээ тэрээр чухам ямар замаар дэмжлэг үзүүлэх талаараа дурдаагүй байна.
Барууны "империализмыг" хүчтэй эсэргүүцдэг хоёр төрийн тэргүүн илүү ойр дотно хамтран ажиллахаа мэдэгджээ.
Чавез, Ахмаденижад нар Америкийн засгийн газрыг үргэлж шүүмжилдэг юм. Венесуэлийн ерөнхийлөгч жижиг камераар тоноглогдсон нисгэгчгүй онгоц үйлдвэрлэж эхэлсэн гэдгээ дахин мэдэгдсэн байна. Гэхдээ тэрээр тэдгээр онгоцуудыг үйлдвэрлэхэд Иран оролцож байгаа талаар дурдаагүй байна.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш