6-р сарын 20-ны байдлаар гол нэрийн барааны үнийг дүнгээр нь өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.3 хувь буурч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 0.4 хувиар өссөн байна.
Махны дундаж үнэ энэ сарын 20-ны байдлаар тавдугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад үхрийн махны үнэ 3.1-6.7 хувь, адууны махны үнэ 4.7 хувь, ямааны махны үнэ 4.9 хувиар тус тус өссөн бол, хонины махны үнэ 0.9 хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногийн үнэтэй харьцуулахад үхрийн /ястай/ махны үнэ 0.1 хувь, ямааны махны үнэ 2.1 хувиар буурсан бол, хонины /ястай/ махны үнэ 1.5 хувь, үхрийн цул махны үнэ 1.1 хувиар өсчээ. Мөн 1 кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 7125 төгрөг, хонины цул мах 7942 төгрөг, үхрийн /ястай/ мах 8269 төгрөг, ямааны мах 5800 төгрөг, адууны мах 6471 төгрөг, үхрийн
цул мах 9406 төгрөгийн үнэтэй байв.
Гурилын үнийг зургадугаар сарын 20-ны байдлаар тавдугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад “Алтан тариа” ХК-ийн савласан дээд гурилын үнэ 1.6 хувь, задгай 1-р зэргийн гурил 1.5 хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад “Алтан тариа” ХК-ийн савласан дээд гурилын үнэ тогтвортой, харин задгай 1-р зэргийн гурилын үнэ 1.4 хувиар өссөн байна.
Энэ сарын 20-ны байдлаар элсэн чихрийн үнийг өмнөх сарын үнэтэй харьцуулахад 2.0 хувиар өссөн бол, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад тогтвортой байна. Цагаан будааны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 1.7 хувиар өсч, харин өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад тогтвортой байсан байна.
Г.Уран