НҮБ-аас Бразилд зохион байгуулсан тогтвортой хөгжлийн асуудлаарх олон улсын хурал баасан гаригт өндөрлөлөө. Хурлын төгсгөлд тогтвортой хөгжлийг хангахад мөрдөх шаардлагатай 700 гаруй зүйл заалтыг тусгасан баримт бичгийг гаргасан байна. "Рио+20" нэртэй дээд хэмжээний хуралд 100 гаруй улсын төрийн тэргүүнүүд оролцсон юм.
Сүүлийн жилүүдэд дэлхий нийтийн эдийн засгийн хямралаас шалтгаалаад ихэнх улсад цаг уур, байгаль орчны асуудлуудыг шийдэх ажил удааширчээ. Тиймээс байгаль орчны асуудлаарх дээд хэмжээний уулзалтууд ч тэр бүр зохион байгуулагдахгүй байгаа юм.
"Рио+20" хурлыг зохион явуулсан Бразил улсын ерөнхийлөгч Дилма Русеф хаалтын ёслолын үеэр төлөөлөгчдөд хандан хэлсэн үгэндээ эдийн засгийн хямрал ядуу буурай улсуудад хамгийн ихээр нөлөөлснийг онцолсон байна.
Төрийн бус байгууллагууд болон байгаль орчныг хамгаалагчид энэ удаагийн хурлаас дорвитой үр дүн гараагүй гэж шүүмжилжээ. Канадын идэвхтэн Куллис Сузуки хэлэхдээ "Байгаль орчны асуудлыг шийдэх улс төрийн зориг эрмэлзэл буурсан, цаг уурын өөрчлөлт үргэлжилсээр байна, Амазоны ой хөвч сүйдсээр байна" гэжээ.
Хурлаас баталсан "Бидний Хүсч Буй Ирээдүй" гэсэн гарчигтай 49 хуудас баримт бичигт дахин батлах гэдэг үгийг 59 удаа ашигласан байна. Жишээ нь олон улсын хамтын ажиллагааг сайжруулах, тогтвортой хөгжлийг хангах, эдийн засгийн тогтвортой байдлыг бий болгох зэрэг заалтуудыг дахин оруулсан байна.
Аль нэг улсад хамаардаггүй далай тэнгисийн хэсгийгхамгаалах асуудал дээр улс орнууд хэрхэн харилцан тохиролцох гэх мэт идэвхтнүүдийн гаргаж тавьсан томоохон асуудлуудыг баримт бичигт тусгаагүй аж.
Рио Дэ Жанейрод болсон хурлын үеэр улс орнууд, компаниуд болон бусад байгууллагууд маш олон амлалтыг өгчээ. Жишээ нь АНУ Вол Март, Кока Кола, Юнилевер зэрэг 400 орчим компанитай хамртан ажиллаж, тэдгээр компаниудын ойгүйдлыг бууруулах зорилготой үйл ажиллагаанд дэмжлэг туслалцаа үзүүлэхээр болсон байна.
Э.АМАР