Монгол улсаас «Оросын төмөр зам» компанид Таван Толгой нүүрсний орд газар руу тавих төмөр замын тэн хагасыг тавихийг санал болгов. Хятадын компаниуд өөр хэсгий нь үргэлжлүүлэн тавих тухай «Интерфакс» агентлаг байдлыг сайн мэдэх эх сурвалжийн мэдээллийг үндэслэн уламжлав. Гэвч ийм хувилбар «Оросын төмөр зам» компанид таалагдахгүй байна. Учир нь оруулсан хөрөнгөө буцааж авах эх сурвалж алга гэж компани үзсэн юм. Үүний хамт «Оросын төмөр зам» компанийн ерөнхийлөгч Владимир Якунин «Интерфакс» агентлагад ярилцлага өгч, үнэн чанартаа монголын талаас хамтын ажиллагааны томъёлолын талаар ямар ч санал дэвшүүлээгүй гэжээ.
«Монголын тал эдийн засаг, улс төрийн зорилгод нь хүргэх шилдэг арга барилыг илрүүлэх үүднээс урьдын адил бид ба америк, хятад, япон болон өөр этгээдүүдийн хооронд манёврлсаар байна. Санал болгосон хувилбарууд нь биднийг одоогоор урамшуулахгүй байна» гэж Владимир Якунин хэллээ. «Өөрийн зүгээс бид нэгдлийнхээ гишүүд ба Монголд дэд бүтцийг хөгжүүлэхийг сонирхогчидтой хамт ажиллаж байна. Энэ нь зөв хандлага гэж бодож байна. Юу гэвэл энд өрсөлдөх биш, юуны түрүүнд дэд бүтцийг хөгжүүлэх хүрээнд монголын ашиг сонирхолыг хангах явдлыг харгалзан бүх талд таарах нийтийн хандлагыг боловсруулах хэрэгтэй» гэж «Оросын төмөр зам» компанийн ерөнхийлөгч Владимир Якунин тэмдэглэн хэллээ.
Монголын эрх баригчдаас Таван Толгой орд газрыг эзэмшигчийг сонгож авах талаар тууштай бус бодлого явуулж байна. Энэ нь орос, хятад, америк, солонгос ба бусад сонирхогч этгээдийн итгэлийг сулруулсан гэж урьд Владимир Якунин мэдэгдсэн билээ. «Оросын төмөр зам» компани ямар нэг орд газрыг биеэ дааж эзэмших гээгүй. Бидний саналын тухайд гэвэл Монгол улсын ашигт малтмалын ашиглалт тус улсын төмөр замын дэд бүтцийн хөгжилд чиглүүлэх хөрөнгө оруулалтын төсвийг бүрдүүлэх үндэс болж мэднэ гэдэгт оргшино» гэж Владимир Якунин тэмдэглэжээ.
«Оросын төмөр зам» тэргүүтэй нэгдэл «Таван Толгой» төсөлд 36 хувьтай хийгээд хятадын China Shenhua Energy 40,америкийн Peabody Energy 24 хувь тус тус авна гэж 2011 оны 7-р сард Монгол улсын засгийн газраас мэдээлсэн билээ. Гэвч монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн уламжласнаар 9-р сарын дундуур Монголын аюулгүй байдлын зөвлөл урьдчилсан хэлэлцээрийг сайшаахаас татгалзав.
Тендерт түрүүлэгч орд газрын 5 тэрбум тонн нөөцтэй баруун хэсгийг, монголын Erdenes Tavan Tolgoi улсын компани өөр хэсгий нь боловсруулж эзэмших байсан. Орд газрыг эзэмшихээс гадна Улаанбаатар төмер замын сүлжээнд тулах 400 км урт оросын стандартад нийцэх 1520 мм цариг бүхий төмөр зам Таван Толгойгоос Сайшанд хот хүртэл тавих болзол тендерт оролцогчдод тавих нэгэн шаардлага болсон.
Орос-солонгос-японы мэдүүлэг энэ болзолд нийцэж байна. Нэгдлээс монголын нүүрсийг Хятад ба бусад орны хэрэглэгчдэд тээвэрлэх логистикийн цогц сүлжээг санал болгож байна. Түүнчлэн шинэ зам тавихаас гадна Улаанбаатар төмөр замыг шинэтгэхийг санал болгов. Замын нэвтрүүлэх чадварыг өргөжүүлэхгүй бол Монгол улсаас нүүрс гаргах аргагүй. Түүнээс гадна Алс Дорнодын Сибирийн эрчим хүч,нүүрсний компанийн боомтуудын хүчин чадлыг ашиглах тухай мэдүүлэгт өгүүлжээ.
«Оросын төмөр зам» компани тэргүүтэй нэгдэл «Сибирийн эрчим хүч,нүүрсний компани» түүнчлэн Korean Resources Corporation тэргүүтэй Өмнөд Солонгосын түншүүд, Японы Itochu, Sumitomo компаниудыг нэгтгэж байна.