logo
Монгол наадам үзэх жуулчдын тасалбар 25 ам.доллар

Монгол наадам үзэх жуулчдын тасалбар 25 ам.доллар

2012/06/25
Ардын хувьсгалын 91 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 806 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлтийг үзэх жуулчдын тасалбарын үнийг 25 ам.доллар байх юм.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гурав буюу дөрөвдүгээр хэсгийн суудлыг гадаадын жуулчдад зориулна. Аялал жуулчлалын компаниудын захиалгыг долдугаар сарын хоёрноос нийслэлийн Аялал жуулчлалын газарт хүлээн авах аж. Баяр наадмын нээлтийг үзэх жуулчид болон тухайн компанийн ажилчид нээлтийн ажиллагаа эхлэхээс нэг цагийн өмнө тасалбарын дугаарын дагуу суудлаа эзэлсэн байх ёстой. Харин жуулчдын автобусны "Ж" зөвшөөрлийн үнэ 20 мянган төгрөг байх юм.
Д.Өлзий
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш