logo
Сибирьт 20 мянган га ой мод шатаж байна

Сибирьт 20 мянган га ой мод шатаж байна

2012/06/26
ОХУ-ын Сибирийн холбооны тойрогт өнөө өглөөний байдлаар 106 ойн түймэр 20 мянган гектар талбайд шатаж байна. Ийнхүү өнгөрсөн баасан гариг болон амралтын өдрүүдэд ойн түймрийн талбай 30%-иар нэмэгдсэн байна. Тэгэхдээ 55 ойн түймрийг унтрааж чадсан байна. Красноярскын хязгаар, Тува, Буриадын БН улсууд, Томск, Эрхүү, Новосибирск мужуудад ойн түймэр дүрэлзсээр байна. Аврагчид болон гал сөнөөгчдийн шалмаг ажиллагааны хүчинд суурин газруудад аюул учраагүй байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш