АНУ-ын хууль хяналтын байгууллагууд “Google Inc”компанийн эсрэг далайцтай арга хэмжээ авахаар шийджээ. “The Wall Street Journal”-д мэдээлснээр тус компани нь интернэт дэх давуу тал, нөлөө бүхий байр сууриа урвуулан ашиглаж, хуульд харшлах үйлдэл олонтаа гаргасан хэмээн үзсэн байна. Үүний дагуу одоогийн байдлаар мөрдөн байцаах ажиллагааг өргөн хүрээтэй эхлүүлээд байгаа аж.
Шүүх цагдаагийн энэхүү ажиллагаа нь эцсийн дүндээ интернэт дэх “Google”-ийн ноёрхлыг түлхэн унагах нь зайлшгүй хэмээн ажиглагчид үзжээ. Тус компанийг ямар нэг ялд унагаах нь гарцаагүй бөгөөд үүгээрээ АНУ-ын Засгийн газар монополийн эсрэг том алхам хийж буй юм гэнэ. Энэ ажиллагааг холбооны худалдааны комисс гардан явуулах юм байна. Хяналт шалгалт дууссанаар “Google”-ийн эсрэг авах арга хэмжээг нарийвчлан тогтож, хэдий хэмжээний торгууль ногдуулахыг шийдэх ажээ.

Д.Туяа