МАХН-ыг бүртгэж авсан шийдвэрийг сонссон МАН-ын удирдлагууд, УИХ-ын гишүүд нэлээд бухимдангуй байна. Дээд шүүхийн шийдвэрийн талаар Үндсэн хуулийн цэцэд хандах хэрэгтэй гэх гишүүд байсан ч Цэц УДШ-тэй бус Ерөнхий шүүгчтэй холбогдох маргааныг л өргөдөл, гомдлын дагуу авч хэлэлцдэг юм байна. Тэгээд ч МАХНыг бүртгэсэн нь УДШ-ийн шийдвэр болохоос бус Ерөнхий шүүгчтэй хамааралгүй асуудал гэнэ. Хэний ч бодоогүй ийм шийдвэр гарахад юу нөлөө лөв. Хуулийн гэ хээсээ илүү улс төржсөн шийдвэр үзэглэлээ гэж МАН-ынхан үзэж бай на. УДШ нөлөөнд автаж, Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгчийн дэмж лэгээр гурав дахь Ерөнхийл өгч намаа бүртгүүллээ гэж үзэх хүн олон байна. 2004 оны УИХын сонгуульд олонх болсон нам гараагүй учир Их эвслийн Засгийн газ рыг байгуулж, тэргүүнээр нь АН-аас санал болгосон хү нийг томилох тохиролцоонд Парламентад хамгийн олон суудал авсан намууд хүрээд байв. Зөвшилцлийн дагуу АН Ц.Элбэгдоржийг санал болгосон нь нам дотор нь ихээхэн маргаан тарьсан байдаг юм.
АГТНЫ ХАРИУ ЖИЛДЭЭ…
1996-2000 онд олонх байсан “Ардчилсан холбоо” эвслийн ялагдлын үндэс нь тогтвортой Засгийн газрыг ажиллуулж ча даагүй явдал болсон билээ. Дөрвөн жилийн дотор дөрвөн Засгийн газрынхаа маанийг уншсан улс төрийн хүчинд ард түмэн ямар дүн өгөх нь тодорхой. Тэгэхэд Н.Энхбаяр сөрөг хүчний удирдагч байв. Түүний Монголын улс төрд цоорох алтан үе нь 1996-2000 он байсан. Ардчилсан хүчнийг гу тамшигт ялагдал хүлээсний дараа лидерүүд нь боловсролоо дээшлүүлэх, турш лага судлахаар АНУ-ыг зорив. Тэднийг эрдэм сураад эргэж ирсэн жилийн сонгуулиар нам нь УИХ-д олонх болж чадсангүй. Ерөнхийлөгчийн бо лоод УИХ-ын даргын суудал МАХН-д бай сан учир Ерөнхий сайдын албан тушаалд АН-аас сонгогдсон ги шүүнийг томилох нь шударга шийдвэр болж харагдахаар байв. Харин хэнийг томилуулах вэ. Үүнээс үүдэлтэй маргаан даамжирсаар АНын ли дер болох М.Энхсайхан, Ж.Наранцацралт нарыг АН-аас гарч ҮШН байгуулахад хүргэсэн гэ дэг. Тэр үед Харвард төгссөн Ц.Эл бэгдоржид хоёр дахиа Ерөн хий сайд болох хүсэл маш их бай сан. Намаа хүнд үед нь хаяад явсан түүнийг үнэн хэрэгтээ нам дотор нь дэмжигсэд цөөн байсан гэдэг. Их эвслийн Засгийн газ рыг тэргүүлэхэд түүнд МАХН-ын хүчтэй лидерийн дэмж лэг хэрэгтэй. Тэр хүн нь УИХ-ын дарга Н.Энхбаяр болж харагджээ. Лидерүүд тухайн үедээ ямар тохироо хийснийг үл мэднэ. Ямартай ч Н.Энхбаярын дэмжлэгээр Ц.Элбэгдорж Ерөн хий сайдаар томилогдсон гэдэг юм. 2005 онд Н.Энхбаяр Ерөн хийл өгчөөр сонгогдож, Ц.Элбэг доржийн “хамгаалалт” сулрав. АН задарч, тэндээс ҮШН-ыг үүсгэн байгуулагсад өрх тус гаарлаж, МАХН, ҮШН, Эх орон намын эвслийн Засгийн газрын Ерөнхий сайдаар М.Энхболд томилогджээ. Түү ний дараа С.Баяр МАХН-ын дар га, Ерөнхий сайд болсон нь Н.Энхбаяр, Н.Багабанди, С.Баяр нарын зөрчлийг хурцатгасан байдаг. Энэ зөрчил дээд цэгтээ хүрснийг МАХН МАН болж, МАН-аас МАХН-ыг байгуулагсад өрх тусгаарласан хэрэг нотолж байна. МАН-ын улстөрчдийн хэлж буйгаар гурван лидерийн зөрчил өнөөдрийн эгзэгтэй нөхцлийг үүсгэсэн байна. С.Баяр, Н.Энхбаяр нарын тэмцлийн дунд Ц.Элбэгдорж бас “хо хирол” амссан гэдэг. Тэгээд гуравдахь Ерөнхийлөгчийг ар гаа барж дуусдагийн даваан дээр дөрөв дэх Ерөнхийлөгч аминд нь оржээ. Ерөнхий сайд бол госных нь төлөө Н.Энхбаярт хариу барьсан нь энэ гэнэ. МАН-ынхан МАХН гэсэн нэрийг УДШ бүртгэж авна чинээ санаагүй байсан нь эндээс харагдаж байгаа ч Н.Энхбаяр намын нэрийг бүртгүүлнэ гэдэгтээ тун итгэлтэй байсан нь давхар ойлгогдож байгаа юм. УДШ-ийн шийдвэр Ц.Элбэгдоржийн гадаадад хийсэн айлч лалтай давхцсаныг ч тохиолдол гэж үзэх хүн цөөн байна. Гал намжсаны дараа Төрийн тэргүүн эх орондоо ирэхээр тооцсон мэт.
БУРУУТНЫГ ДОТРООСОО ХАЙХ ХЭРЭГТЭЙ
МАН дотроосоо буруутныг “хайж” эхлэв. Учир нь намын нэ рийг 24 жил ашиглахыг Улс тө рийн на муудын тухай хуулиар хориглосон байсныг Цэцийн дээд суудлын 2005 оны нэгэн ху ралдаанаар хүчингүй болгосон юм. Түүнээс хойш тодорхой ху гацаа заасан зохицуулалтгүй байв. МАХНыг бүртгэх эсэхтэй хол боотой асуудлаар Үндсэн хуулийн цэцийн дунд сууд лын сая хан болсон хуралдааны үеэр Су.Батболд, Д.Дондог нар Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төс лийг шинээр бүрдүүлсэн “нот лох” баримт хэмээн гаргаж ирсэн нь олныг гайхшруулж байв. Аливаа хуулийн төслийг өр гөн барьсан тухай мэдээллийг УИХын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах алба ны хан нийтэд хүргэдэг тогт сон жишигтэй. Тэгвэл Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулж, намын нэ рийг найман жилийн турш ашиглахыг хориглох агуулга бү- хий өргөн барьсан төслийн талаар хэв лэлийнхэнд тодорхой мэдээлэл байдаггүй. Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ч энэ тухай байхгүй. Үнэхээр ийм төсөл өргөн бариад түүнийгээ хэлэлцэн батлуулсан бол УДШ МАХН-ыг бүртгэх хуулийн боломж үүсэхгүй бай жээ. Гэтэл тэр хуулийг яагаад хэ лэлцүүлэн батлуулсангүй вэ гэсэн асуулт эндээс гарч бай на. Эсвэл нотлох баримт бүр дүүлэхийн тулд санаачлаагүй хуулийг өргөн барьсан болж “жүжиглэв” үү. Үнэхээр хуулийн төсөл өргөн барьсан боловч МАХН-ыг УДШ бүртгэхгүй гэсэн итгэл үнэмшилдээ хэт автаад “намын нэрийг найман жилийн турш ашиглах боломжгүй” гэх амин заалттай төслөө зүт гүүлсэнгүй юү. Уг нь УИХ хууль “үйлдвэрлэж, бөөндөхөө” хэнээр ч заалгадаггүй юм. Түүндээ ч гарамгай билээ. Эс вэл Н.Энхбаярын нөлөөгөөр төс лийг хав дарсан болж таарах уу. Хуулийн энэ төслийг хэн санаачилж, түүнийг хэлэлцүүлэхэд хэн хэн саад болж байсан бэ. МАН буруутныг дотроосоо хайх хэрэгтэй болжээ.
АН-ЫНХАН ЯЛАЛТЫН БАЯРАА ТЭМДЭГЛЭВ
МАХН-ыг бүртгүүлсэн яв дал МАН-ынхныг шоконд оруул сан бол АН-ынхан хээр гарч баярын хундага өргөжээ. Монгол ардын хувьсгалт намыг бүртгэж авсан нь АН-ын хувьд тэнгэрийн умдаг атгасантай ялгаагүй дуулдах нь мэдээж. Яг өнөөдөр сонгууль болбол гэсэн санал асуулгад оролцогсдын (МАН-тай харьцуулахад) дийлэнх нь АН-ын талд буй. Дээр нь МАН-ын бөөрнөөс зул гаах МАХН мэндэлсэн явдал АН-ынханд авралын оч болж харагдах нь чухам үнэн бөлгөө. “Бид ялав” гэж өнгөрсөн баасан гаригийн оройноос эхлэн АН-ынхан ялалтын хундага харшилдуулж эхэлсэн найр одоо ч үргэлжилсээр байгаа сурагтай. “Алтангадас”-ын Н.Алтанхуяг, Ч.Сай ханбилэг, С.Баяр цогт тэргүүтэй улстөрчид АН-ын даргын мэдлийн “Хаан жимс” амралтын газар очиж хавтгай найрласан гэх мэдээлэл байгаа юм.
МАН, МАХН НЭГДЭНЭ, ЭСВЭЛ ЭВСЭЛ БАЙГУУЛНА
МАХН-ыг бүртгүүлчихэж магадг үй гэсэн бодол МАН-ын зарим улстөрчид байжээ. Энэ тухайгаа ярьж эхэллээ. Харин цаг хугацааны хувьд болгоомжлол байсан юм байна. Санасныг бодвол эрт бүртгэж авсан гэнэ. Ингэснээр Н.Энхбаяртай С.Батболд хэлэлцээр хийх боломж гарч байгаа юм байх. Хэрвээ цагийг нь тулгаад МАХН-д нэрийг нь өгчихсөн бол байдал нэлээд эвгүй болох магадлалтай байсан гэнэ. Нэг жилийн өмнө УДШ-д бүртгүүлсэн болохоор нэгдэхгүй юм гэхэд сонгуульд эвсэл байгуулж орох тохиролцоогоо хийгээд амжих байх гэж эх сурвалж үзэж байна. Ингэж гэмээ цайруулахын тулд Н.Энхбаярт ихээхэн төлөөс төлнө. Харин түүнийг нь юугаар хэмжихийг таашгүй. Ямартай ч МАН-ын удирдлагад томоохон сэлгээ хийж, дайснуудаас нь салгаж өгөхийг Н.Энхбаяр шаардана. Эс бөгөөс МАН-тай МАХН сон гуулийн эвсэл байгуулахаас татгалзаж чадна. Тэгсэн тохиолдолд МАН хүсээгүй, тооцоогүй ялагдал хүлээнэ. Дараагийн сонгуулиар АН олонх болохгүй ч МАХН-тай эвслийн Засгийн газар байгуулахад МАН хүнд байдалд орно. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээс энэ долоо хоногийн эхний өдөр хүртэлх улс төрийн үйл явцад одоогоор ийм дүгнэлт хийж болохоор байна. Түймэр ямар байдаг билээ. Түүн лугаа их гал дүрэлзэх өдрүүд айсуй.