logo
Иргэдийн анхааралд

Иргэдийн анхааралд

2012/06/27
Хувьцаагаа Засгийн газарт нэрлэсэн үнээр нь худалдах хүсэлтээ гаргасан иргэдэд аж ахуйн нэгж байгууллагуудаас төвлөрсөн орлогын дүнтэй уялдуулан хувьцааны төлбөрийг эхний ээлжинд амьжиргааны түвшин доогуур байгаа өрхийн 1753 иргэнд олгохоор Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн, Сангийн яамнаас шийдвэрлэсэн.

Хувьцааны төлбөр авах иргэд та бүхэн өөрийн Регистрийн дугаараар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны www.mswl.gov.mn хаягаар орж шалгах боломжтой.

Аж ахуйн нэгж байгууллагуудаас төвлөрөх орлогыг үндэслэн хувьцааны төлбөрийг олгох ажиллагаа цаашид тасралтгүй хийгдэх бөгөөд дараагийн ээлжийн иргэдэд долоодугаар сард олгоно.

Жич: Хувьцааны төлбөрийг зөвхөн хувьцаагаа худалдах хүсэлт гаргасан иргэдэд олгоно.

Иймд иргэд та бүхэн банкин дээр ирж дугаарлах шаардлагагүйгээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сум, хорооны нийгмийн ажилтнуудаас тухай бүр мэдээлэл авч байхыг хүсье.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш