Хууль бусаар алт олборлох нь Монголын зуу гаруй мянган иргэдийн хувьд амьжиргааны гол эх үүсвэр болоод байгаа юм. Монголын олон гэр бүлүүд уламжлалт мал аж ахуйгаа хаяж алт олборлож эхлээд байна.
Монгол улсад өнөөдөр олборлолтын 1100 гаруй хэсэг бүртгэгдсэн хэдий ч, дөнгөж 400 гаруй нь зөвшөөрөлийн эрхийн бичигтэй ажиллаж байна. Гурван жилийн өмнө эхэлсэн тус улсын “гэрэлтүүлэн гялалзах “салбарын шинэ бодлого нь алт олборлогчдыг “сүүдэрт “ ажиллахад нилээд нөлөөлсөн юм. Салбарын шинэ дүрмүүдийн дагуу уул уурхайн томоохон компаниудын үйл ажиллагаа нь сүрхий хязгаарлагдаж эхэлжээ.
Ингэхдээ хэдэн зуун лицензүүдийг хүчингүй болгосон аж. Үүний улмаас жилийн алт олборлолтын нийт хэмжээ тав дахин буюу 25- 5 хүртэл тонноор буурчээ. Улсын сан нилээд орлогоосоо ангижирчээ. Хувиараа алт олборлох тэр тусмаа хууль бусаар алт олборлож буй нь Монгол улсад байгалийн баялагаасаа мэдэгдэхүйц ашиг олох боломж олгохгуй байна гэж Оросын алт олборлогчдын холбооны тэргүүн Виктор Таракановский үзээд
«Би Монголд олон удаа очиж байсан. Тэнд алт газрын гүний 27-35 метрт байдаг. Гар аргаар алт олборлогчид нь зөвхөн задгай аргаар алт олборлох боломжтой, харин чулуулагаас нарийн аргаар тэд олборлох боломжгүй.Ингэхдээ задгай алтыг олборлох үед ч, гар аргаар алт олборлогчид нь технологийн шаардлага хангах боломжгүй. Алт олборлохын тулд маш их ус шаардагдана.
Харин ус нь Монголын олон орд газруудад хомс байдаг. Тэгээд ч геологийн хайгуул явуулах ёстой байдаг. Оросын технологиуд нь нэг шоо метр талбайд 100 миллиграммын агуулгатай чулуулагаас алт олборлох боломж олгодог юм. Энэ нь нэг грамм алтыг авахын тулд 10 шоо метр элс угаах ёстой учир гараар алт олборлогчдын хувьд энэхүү нөхцөл нь боломжгүй зүйл. Тухайн цагтаа оросын компаниуд жилд 4,5 тонн алт олборлож байсан. Үүний тулд хүчирхэг самосвалууд юм ужу, өөр бусад том машин тэргүүдийг ашиглаж байв» гэлээ.
Монголын алтны нөөцийн чадавхи нь 3 мянга гаруй тонн юм гэж мэргэжилтэнүүд үзэж байна. Ингэхдээ хайгуулаар нээсэн задгай алтанд 115 мянга орчим тонн ноогдож байгаа нь, дээрх боломжийн дөнгөж 3 хувьтай тэнцэх юм. Хайгуулалт хийгдээд байгаа газруудад олборлолт явуулж байгаа одоогийн түвшингээр алтны нөөц нь 20 жилд хүрэлцээтэй.
Тиймээс Монгол улсын алт олборлох салбарын стратегийн хөгжлийн чиг хандлага нь шинээр орд газруудыг боловсруулахад оршиж байна. Оросын мэргэжилтэнүүд өөрсдийгөө сайн хайгуулч төдийгүй үр ашигтай олборлогч гэдгээ нэгэнт харуулж чадсан. 25 жилийн өмнө Монголд цорын ганц Толгойтын алтны уурхай байсан бөгөөд жилд 500 кг алт олборлож байсан. Дараагийн жилүүдэд олборлолтыг нэмэгдүүлэх болсон нь Оросын мэргэжилтэнүүдийн идэвхитэй ажиллагаатай холбоотой юм.
Монгол улсын засгийн газар, оросын компаниудын урьдын нягт хамтын ажиллагаанд буцаж ирж буй нь монгол улсын төсвийг нилээд хэмжээгээр нэмэгдүүлэхэд болон гар аргаар алт олборлохдоо мөнгөн ус болон цианит ашигласны улмаас бий болсон экологийн хор хөнөөлийг гайхалтай бууруулах юм.
"Оросын дуу хоолой" радио