logo
“Монос”-ын Л.Хүрэлбаатар хятадын хурлийз

“Монос”-ын Л.Хүрэлбаатар хятадын хурлийз

2012/06/27
Монголын эмийн үйлдвэрлэл худалдааны салбарт тэргүүлэх байр суурь эзэлдэг “Монос” группын Ерөнхий захирал Л.Хүрэлбаатар хоёр дахь үеийн хятад цусны хүн ажээ. Мансууруулах үйлчилгээтэй эм бодис зөвшөөрөлгүй зарсан, хугацаа дууссан витамин худалдсан гэх хэл аманд байнга өртөж байдаг “Монос”-ын босс өвөг эцгээ үргэлж нууцалж иржээ. УИХ-ын 2012 оны сонгуулийн сурталчилгааны үеэр Сонгинохайрхан дүүрэгт тараагдсан нэгэн сониноос Хүрэлбаатар захирлын ээж нь ааваараа биш ээжээрээ овоглодог болох нь илэрчээ. Тэрхүү сонинд бичсэнээр бол У-Фон-Сан гэгч хятад хүн Хүрэлбаатар захирлын өвөө нь байсан тухай баримт дэлгэгдсэн юм. У-Фон-Сан Ховд аймгийн иргэн Должинхүүтэй ханилж 7 хүүхэд төрүүлж өсгөсөний гурав дахь хүүхэд нь Хүрэлбаатарын ээж Цэрэндолгор аж. Цэрэндолгор гуай саяхан дурсамж номоо гаргахдаа аавынхаа талаар олон сайхан дурсамж бичсэн мөртөө зураг нэрийг нь огт тавиагүй гэнэ. Харин ээжийнхээ зургийг номондоо томоор байрлуулж зургийн доод талд нь Д.Должинхүү гэж бичсэн байжээ. ”Монос” группын захирал Хүрэлбаатарын ээж Цэрэндолгор гуай ээжээрээ овоглодог цааш нь судлаад үзэхээр У-Фон-Сангийн охин аж.

Ж.Бат
FACT.MN 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш