Сүүлийн хэд хоног бороо хур ихээр орж Сүхбаатар, Баянзүрх, Сонгинохайрхан зэрэг дүүргийн гэр хорооллын айл өрхүүд усанд автах явдал гарч байна. Нийслэлийн хэмжээнд үерийн даланд буусан 2000 гаруй айл байна. Эдгээр айлуудад Онцгой байдлын ерөнхий газар, Газрын албатай хамтраад үерийн амнаас нүүх шаардах бичиг хүргүүлээд байна. Гэсэн ч үерийн аман дээрх айлуудыг нүүлгэх ажил төдийлөн хангалттай биш байна. Нүүлээ гэхэд дэд бүтэц хөгжөөгүй, худгаас хол, гэрэл цахилгаангүй зэргээс шалтгаалаад үерийн даланд амьдарсаар байгаа. Ядаж гэрээ тойруулаад суваг шуудуу татахгүй түүнээсээ болоод ус ихээр орж, 00 нь халих зэрэг асуудлууд гарч байна. Одоогоор үерийн усанд илүү автсан Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан зэрэг дүүргийн орчим дахь үерийн даланг сэргээн суваг шуудуу татах ажлыг хийж байна.