logo
Наадмын тасалбар 2500-12000 төгрөгийн үнэтэй байна

Наадмын тасалбар 2500-12000 төгрөгийн үнэтэй байна

2012/06/28
Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулагдсны 806 жилийн ой, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баярын үйл ажиллагааны тасалбар 2500-12000 төгрөгөөр борлуулагдаж байна.

Наадмын нээлт буюу долоодугаар сарын 11-ний өдрийн тасалбар 8000-12000, 12-ны өдрийн бөхийн барилдааны тасалбар үдээс өмнөх нь 2500-3000, үдээс хойшхи нь 6000-9000 төгрөгөөр борлуулагдаж байна. Мөн шөвгийн барилдааны болон хаалтын ёслолын тасалбар 6000-9000 төгрөгийн үнэтэй аж.

Харин жуулчдын тасалбар 25 ам.доллар байгаа юм. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш