Хятадад дүрвэн ирсэн Мьянмарын кашин үндэстнүүд хүнд хэцүү нөхцөлд амьдарч байна. Тэд Мьянмар дахь иргэний дайны үеэр орон гэрээ орхижээ. "Human Rights Watch" олон улсын хүний эрхийн байгууллагын гаргасан шинэ тайланд дурдсанаар Дундад улсын удирдлагууд эдгээр дүрвэгсдэд төдийлөн анхаарал хандуулахгүй байгаа юм байна.
Фил Робертсон мэдэгдэхдээ "Хятадын тал энэ ажлыг амархан хийж чадна гэдэг нь маш тодорхой байна, тэдгээр хүмүүс Хятадад цаашдаа амьдрахгүй, тэд гэртээ харихыг хүсч байгаа, гэхдээ тэдэнд тусламж хэрэгтэй байна, эх орон луугаа буцахаас нь тэдэнд анхаарал хандуулж, туслах хэрэгтэй байна" гэжээ.
Хүний эрхийн байгууллагын тайланд дурдсанаар 10.000 орчим дүрвэгсэд эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангахгүй орчинд амьдарч байгаа аж. Мөн Хятадын удирдлагууд зарим дүрвэгсдийг зөрчил үймээн үргэлжилж байгаа газар луу хүчээр буцаажээ. Энэ мэдээллийг Хятадын гадаад хэргийн яамны төлөөлөгч үгүйсгэсэн байна.
Хон Лэй мэдэгдэхдээ "Тэдний мэдэгдэл үнэнд нийцэхгүй байна, энэ жил Мьянмарын цэрэг арми зэвсэгт бүлгүүдтэй тулалдсан, Мьянмарын зарим иргэд аюулгүй байдлаа бодож Хятадад ирсэн, гэхдээ тэдгээр хүмүүс цагаачид биш, зөрчил үймээн намжсаны дараа тэд Мьянмар луу буцах болно, манай улс тэдэнд хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн" гэжээ.
Мьянмарын засгийн газар олон арван жил үргэлжилсэн зөрчил үймээнийг эцэс болгох зорилгоор Кашины босогчидтой хэлэлцээр хийж байгаа юм байна.
Э.АМАР