Хонгконгийн тэнгэр баганадам өндөр барилгуудын дээгүүр утаа манан суунаглажээ. Энэ нь Азийн санхүүгийн төв гэгддэг хотын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна. Хонгконг Азийн хамгийн их агаарын бохирдолтой хотуудын нэгд тооцогдох болжээ. Бизнес эрхлэгчдийн хэлж байгаагаар эрх баригчид агаарын бохирдлын асуудалд төдийлөн анхаарал хандуулахгүй байгаа аж. Энэ бохирдлоос болж болж жилд ойролцоогоор зургаан тэрбум долларын хохирол учирдаг байна.
Хонгконг дахь Америкийн худалдааны тэнхимээс явуулсан санал асуулгад оролцсон компаниудын дөрөвний нэг нь байгаль орчны асуудлыг чухалчлан авч үзэх ёстойг хэлжээ.
Автомашины утаа, далай тэнгисийн бохирдол, олон мянган үйлдвэрийн яндангаас ялгарч байгаа утаа зэрэг нь Хонгконгийн агаарын бохирдолд нөлөөлж байгаа гол хүчин зүйлүүд юм. Хонгконгийн эрх баригчид шинэ дамжуулах хоолой тавьснаар цахилгаан станцуудын 50 хувь нь байгалийн хийгээр ажиллах боломжтой болно гэж мэдээлжээ. Гэхдээ шүүмжлэгчид үүнд итгэхгүй байна.
Статистик мэдээллээс үзэхэд Хонгконгод 2007 –оос 2010 оны хооронд жилд дунджаар 1.200 хүн зүрх болон амьсгалын замын өвчнөөр нас баржээ. Энэ нь агаарын бохирдолтой зарим талаараа холбоотой ажээ.
Э.АМАР