logo
Н.Алтанхуяг: Олуулаа ирж саналаа өгөөрэй

Н.Алтанхуяг: Олуулаа ирж саналаа өгөөрэй

2012/06/28
Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг өнөөдөр морин цагт буюу өдрийн 11 цаг 50 минутанд нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг дэх УИХ-ын 26 дугаар тойргийн 44 дүгээр хэсгийн хороо, Нийслэлийн ИТХ-ын 29 дүгээр тойргийн 44 дүгээр хэсгийн хороон дээр очиж саналаа өглөө.
Н.Алтанхуягийг саналаа өгсөний дараа монголын болон гадаадын хэвлэл мэдээллийнхэн цөөн асуултанд хариулт авсан юм. Тэрбээр сэтгүүлчдийн асуултад “Хэд хоногоор үргэлжлэн орсон бороо татарч, нар хур тэгширсэн сайхан өдөр болж байна. Өнөөдөр ард түмэн минь сонголтоо зөв хийж ард түмний ахуй амьдрал ирэх дөрвөн жилд дээшилж дэвших өдрүүд байх болно. Энэ жил иргэдийн маань сонгуулийн идэвх, ирц сайн байна. Өглөөнөөс хойш ирцийн мэдээ авахад манай хэсгийн хороон дээр 1500 сонгогч саналаа өгөх ёстойгоос 12 цагийн байдлаар 400 орчим хүн санал өгсөн байна. Гэхдээ энэ жил санал авах хугацаа өмнөх жилүүд шиг 22 цагт биш оройн 20 цагт хаах тул та бүхэн минь эртхэн олуулаа ирж саналаа өгөөрэй гэж уриалмаар байна. Мөн санал өгөх үйл явцыг автоматжуулсан системд шилжүүлсэн нь сайн талтай, хүндрэл, чирэгдэлгүй байгаа нь харагдаж байна. Харин иргэний бүртгэлтэй холбоотой будлиан бага гарвал энэ жилийн сонгууль сайхан, шударга болно гэдэгт найдаж байна. Монгол түмний минь сонголт мэргэн байг” гэсэн хариултыг өглөө. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш