logo
УИХ-ын 23 дугаар тойргийн 5-р хэсгийн хорооны дарга санал тоолох машиныг

УИХ-ын 23 дугаар тойргийн 5-р хэсгийн хорооны дарга санал тоолох машиныг "Цаанаасаа өөрөө эвдэрсэн" гэж тайлбарлажээ

2012/06/28
УИХ-ын 23 дугаар тойргийн тавдугаар хэсгийн хороо, НИТХ-ын 13 дугаар тойргийн тавдугаар хэсгийн хорооны санал тоолох машин гацжээ. Тус хэсгийн хороонд ажиллаж байгаа АН-ын ажиглагч “Хэсгийн хорооны дарга нь хурууны хээ таних машины кодыг буруу хийснээс гэмтэл гарсан” гэж үзэж буй аж.

Харин уг хэсгийн хорооны дарга энэ талаар :
"Өнөөдөр өглөө 7.30 цагт манай ажил эхлээд хэвийн явагдаж байсан. Бид ажлаа эхлэхдээ хурууны хээ таних машины нээх кодыг хийж тайлаад ажиллаж байсан юм. Гэтэл нэг компъютерт гэмтэл гараад 07.46 цагт машиныг хаах кодыг хийж зогсоосон. Ингээд засвар үйлчилгээ хийж 08.19 цагт манай бүх компъютер хэвийн ажиллаж эхэллээ.Машиныг хэвийн ажиллах хүртэл 37 сонгогчийг гараар бүртгэж авсан.
Ер нь бол цаанаасаа техник өөрөө эвдэрсэн. Эвдэрсэн компъютерээ хаах шаардлагатай болсон учраас л машиныг зогсоосон юм " гэжээ. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш