logo
Гадаадад байгаа иргэд АН-ыг сонголоо

Гадаадад байгаа иргэд АН-ыг сонголоо

2012/06/29
Гадаадад байгаа иргэдийн УИХ-ын 2012 оны сонгуульд өгсөн саналын хуудсыг дөнгөж сая тоолж дууслаа. Гадаадад байгаа иргэд маань анх удаа төр барих үйл ажиллагаанд оролцож, сонгох эрхээ ийнхүү эдэллээ. Энэ үйл ажиллагаанд 39 дипломат төлөөлөгчийн газар байгуулагдсан салбар комиссуудад 4276 иргэн бүртгүүлж 2779 иргэн саналаа өгсөн билээ. Үүнээс 2737 хүчинтэй санал уншигдсан байна.

Санал тоолох ажиллагааг гурван нам нэг эвслээс болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын ажиглалтан дор явууллаа.

Ингээд саналын дүнг танилцуулъя.

Ардчилсан нам -1242 \45,38%\
Монгол Ардын нам - 670 \24,48%\
Иргэний Зориг Ногоон нам - 336 \12,28%\
МАХН-МҮАН-Шударга ёс эвсэл - 265 \9,68%\
Монголын ногоон нам - 51 \1,86%\
Гурав дахь хүчин эвсэл - 49 \1,79%\
Иргэний хөдөлгөөний нам - 40 \1,46%\
Монголын уламжлалын нэгдсэн нам -16 \0,58%\
Монголын социал демократ нам - 16 \0,58%\
Эх орончдын нэгдсэн нам - 16 \0,58%\
Эх орон нам - 15 \0,55%\
Хөгжлийн хөтөлбөр нам - 15 \0,55%\
Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам - 6 \0,22%\

Ийнхүү АН илт давуугаар гадаадад байгаа иргэдийн саналыг авч чаджээ. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш