logo
Санал авах өдрөөс хойш 15 хоногийн дотор сонгуулийн албан ёсны дүн гарна

Санал авах өдрөөс хойш 15 хоногийн дотор сонгуулийн албан ёсны дүн гарна

2012/06/29
Автоматжуулсан байдлаар хийсэн энэ удаагийн сонгуулийн саналын дүнг урьд урьдын сонгуулиас эрт гарна хэмээн иргэд хүлээж буй. Энэ талаар СЕХ-ноос лавлалаа. СЕХ-ны дарга Н.Лувсанжав:

-Тог байхгүй, гар утас барьдаггүй газраас явуулах төвөгтэй. Тэгээд ч интернэтээр дүнг авах ёсгүй. Одоогоор 400 гаруй хэсэгт сүлжээ барьдаггүй. Тиймээс дүнг урьдчилан зарлах боломжгүй гэлээ.
Мөн нийт хэсгийн хороодоос саналын дүн бүрэн ирж дууссаны дараа урьдчилсан байдлаар мэдээлэх тул одоогоор хэлэх боломжгүй гэсэн юм.

Ер нь хэзээ урьдчилсан байдлаар мэдээлэл хүргэх боломжтой вэ гэхэд “Хуулийн заалтыг л хэлье. Санал авах өдрөөс хойш 15 хоногийн дотор л албан ёсны мэдээг хэлэх боломжтой” гэлээ.

Сонгуулийн тухай хуулийн 49-р зүйлийн гурав дахь хэсэгт “Сонгуулийн ерөнхий хороо нам, эвслийн авсан суудлын тоо, Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдогчдын нэрийн жагсаалтыг сонгууль дууссанаас хойш 15 хоногийн дотор гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтган нийтэд мэдээлнэ” гэж заасан байдаг билээ.

Хэрвээ бусад сонгуультай адил хугацаанд дүн нь гарах юм бол автоматжуулсан системээр явуулсны ач холбогдол юундаа байгааг лавлахад “эцэслэн нягтлах ёстой” гэж мэдээллээ. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш