Нийслэлийн АН болон УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг нар мэдээлэл хийлээ. НИТХ-ын 30 мандатын 24-д АН ялсан төдийгүй МАН-ын зарласан зарим нэр дэвшигчид ялаагүй гэдгийг өгүүлэв.
Мөн Ч.Сайханбилэг: Нийслэлийн Хан-Уул, Багахангай, Багануур дүүрэгт Лу.Болд, Ц. Оюунгэрэл, Баянгол дүүрэгт С.Эрдэнэ, Одонтуяа. Сүхбаатар дүүрэгт Л.Гантөмөр, Р.Амаржаргал, Чингэлтэй дүүрэгт Г.Баярсайхан, Баянзүрх Налайх дүүрэгт Ж.Батзандан, Д.Ганхуяг нар ялалт байгуулсан. Түүнчлэн Сонгинохайрхан дүүрэгт Л. Эрдэнэчимэг нар тус тус ялалт байгуулсан. МАН-аас хяналтын тооллогыг хийх нэрийн дор тооллогын үйл ажиллагааг зогсоож байгаа нь буруу. СЕХ чиглэлийн дагуу хяналтын тооллого хийж байгаа гэсэн тайлбар өгч нь ташаа. Дорноговь аймагт яг энэ асуудлаар манай нэр дэвшигчийн үйл ажиллагаа зогсоогоод байна. Хяналтын тооллогыг дараа нь хийх ёстой. Одоо бидэнд урьдчилсан дүнг бүх тойрог хэсгийн хороод хийх хэрэгтэй. Бидэнд ирсэн мэдээллээр АН рейтинг хамгийн өндөр явж байна. Намын жагсаалтаар АН хамгийн олон нэр дэвшигч орох нь тодорхой” гэлээ. Мөн энэ сонгуульд аль нам нь олонх болох нь чухал биш. Маргаан гарах учиргүй. Маргаан гарсан тойрогт хуулийн хүрээнд асуудлаа зохицуулах ёстой. Намууд улс төрийн соёлтой оролцох хэрэгтэй. Замбараагүй мэдэгдлүүд буруу үр дагавар авчирна гэдгийг анхаарууллаа.