АН-ын сонгуулийн төв штабаас албан ёсны хоёр дахь мэдээллийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг 29-ны 01.10 цагт хийлээ. Тэрбээр намын төв штабт ирсэн орон нутгийн урьдчилсан дүнг танилцуулав. Тухайлбал, Архангай аймагт АН-аас нэр дэвшигч Н.Батбаяр, Б.Болор, Баян-Өлгий аймагт А. Бекей, Баянхонгор аймагт Х.Баттулга, Д.Ганбат, Дундговь аймагт Б.Наранхүү, Завхан аймагт Я.Санжмятав, Өмнөговь аймагт Д.Бат-Эрдэнэ, Сэлэнгэ аймагт С.Баярцогт, Сүхбаатар аймагт М.Зоригт нар тус тус ялалт байгуулсан байнагэж мэдэгдлээ.
Мөн Ч.Сайханбилэг "Хяналтын тооллогыг урьдчилсан тооллого гарсны дараа хийгдэх ёстой зүйл. Хяналтын тооллого хийнэ гэсэн нэрийн доор хэвийн явж байгаа сонгуулийн үйл ажиллагааг зогсоож байна. Энэ нь туйлын буруу юм. Сонгуулийн ерөнхий хороо ийм чиглэл өгсөн гэж байна. СЕХ-ноос ийм чиглэл огт өгөөгүй гэсэн хариу өглөө. Тиймээс хэсгийн хороод дээр СЕХ-ны нэрийг барьж тооллогын ажиллагаагаа зогсоож байгаа явдлыг зогсоох ёстой. Дорноговь аймагт манай намын Я.Батсуурь гишүүний санал тоолох ажиллагааг 2 хэсэг дээр бүрэн хаасан. МАН-аас сая маш хариуцлагагүй мэдэгдэл хийлээ. Бүх тойргийнхоо хүмүүсийн саналыг дахин гараар тоолно гэж байгаа нь маш хариуцлагагүй мэдэгдэл юм. Тиймээс хяналтын тооллогыг урьдчилсан дүн гарсны дараа хийх ёстой. Дараагийн асуудал бол намын рейтинг. Одоогийн мэдээллээр АН-ын рейтенг хамгийн их байгаа. АН-аас намын жагсаалтаар УИХ-д хамгийн олон нэр дэвшигч орно гэдэг нь тодорхой боллоо. Гэхдээ энэ дүн эцэслэж шийдэгдэнэ. Ер нь энэ сонгуульд олон болох нь чухал биш ээ. Улс төрийн намууд соёлтой ухаалаг хандах ёстой. Сонгуулийнхаа үр дүнг хүндэтгэх ёстой. Гэхдээ маргаан гарсан тойргууд дээр хуулийнхаа хүрээнд хууль дээдлэх зарчмаар явах нь чухал байна. СЕХ болон бусад бүх албан тушаалтнууд тойрог хэсгийн хороон дээр санал тоолох үйл ажиллагааг дуусгах хэрэгтэй. Санаатайгаар энэ ажиллагааг барьж байгаа албан тушаалтнуудад хууль үйлчилнэ гэдгийг санаж, санал тооллогын дүнг хий ёстой гэж үзэж байна " гэв.
Мөн үеэр нийслэлийн АН-ын сонгуулийн менежер А.Гансүх Баянзүрх дүүргийн 73 дугаар хэсгийн хороон дээр санал тоолох машины санах чипийг хэсгийн хорооны дарга нь авч зугтааж байгаад цагдаад баригдсан, одоо шалгагдаж байна. Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хэсгийн хороон дээр ажиглагчийг хүч хэрэглэн хөөж гарган хаалгаа түгжсэн зөрчил гарсныг дурдаад хэвлэл мэдээллийнхнийг эдгээр тойрогт анхааралаа хандуулахыг хүслээ.
Д.Эрдэнэсувд