logo
Монгол улс цэцэглэн мандаж, тогтвортой байдалтай байх нь ОХУ-д чухал

Монгол улс цэцэглэн мандаж, тогтвортой байдалтай байх нь ОХУ-д чухал

2012/06/29
Монгол улс мандан цэцэглэж, улс төрийн хувьд тогтвортой байх нь Орос улсад онцгой чухал. Энэ тухай ОХУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Виктор Самойленко ИТАР-ТАСС агентлагийн сурвалжлагчтай ярилцахдаа мэдэгджээ.

“Орос, Монгол улс нь эртний уламжлалт харилцаатай ирсэн. Өнгөрсөн жилийн 11-р сард манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн. Эдгээр 90 жил нь идэвхитэй хамтын ажиллагааны хангалттай жилүүд байсан” гэж дипломат хэллээ.

2009 оны 8-р сард тэр үеийн Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведевын Монгол хийсэн айлчлалын явцад хоёр орны тэргүүн нар стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурсан тухай Элчин сайд сануулав. “Уг баримт бичигт тулгуурлан бид дараагийн жилүүдэд харилцаагаа тодорхойлох гэж оролдсон. Харамсалтай нь, бидний төлөвлөж байснаар болсонгүй. Тунхаглалд туссан тэдгээр чухал чиглэлүүдийн нэгийг ч бүрэн хэмжээгээр хэрэгжүүлж чадаагүй байна” гэж тэр хэлжээ. “Одоо бид байдлыг засахыг оролдож байна, үүнтэй холбогдуулан зарим нэг зүйлийг хийгээд байна, гэхдээ харамсалтай нь, эдгээр нь 2009 онд бидэнд төсөөлөгдөж байсан шиг тийм том хэмжээний биш юм” гэж Монголд суугаа ОХУ-ын Элчин сайд тэмдэглэв.

“Гэсэн хэдий ч, зөвлөлтийн үеэс тавигдсан хүчирхэг фундамент бидэнд бий гэж би үзэж байна. Бидний төлөвлөж байгаад бүрэн хэмжээгээр хэрэгжүүлж чадаагүй төслүүд нь үгүй болоогүй, зүгээр л сунжирч байна. Миний бодлоор сонгуулийн даара шинэ засгийн газар бий болох үед тэдгээрийг хэрэгжүүлэхээр шинэ хүчээр чармайх болно”.

Виктор Самойленко Орос, Монголын харилцааны хөгжлийн илүү чухал зорилтуудыг хөндөв. “Хөрш зэргэлдээ оронтой сайн хөршийн болон харилцан ашигтай харилцаатай байх нь хамгийн чухал юм.Орос улсыг тойрсон аюулгүй байдлын бүсийг бэхжүүлэх үүднээс уламжлалт сайн, найрсаг харилцаатай орнуудтай идэвхитэй хамтын ажиллагаа явуулж, улс орнуудын бүсийг байгуулах зорилтыг тавьж буй юм. Магадгүй, энэ нь Монголтой харилцах бидний харилцааны хамгийн чухал нь ч байж мэдэх юм” гэж Виктор Самойленко хэллээ. “Миний үзэж байгаагаар, Монгол улс нь эдийн засгийн хувьд цэцэглэн хөгжиж, найрсаг харилцаатай, улс төрийн хувьд тогтвортой байх нь чухал “ гэж тэр мэдэгдэв.

“Одоо бидний хооронд хүмүүнлэгийн, соёлын болон боловсролын сайхан хамтын ажиллагаа хөгжиж байна.Гэхдээ бидний үзэж байгаагаар, бидний чадавхи илүү хүчирхэг байж болох үүнтэй холбогдуулан оросын тал худалдаа-эдийн засгийн болон хөрөнгө оруулалтын хэлхээ холбоог илүүтэй хөгжүүлэхэд чармайх болон “гэж Элчин сайд уламжлав. Түүний ярьснаар, 2011 онд хоёр талын худалдааны нийт хэмжээ 1,6 тэрбум доллар байсан бөгөөд Орос улс болон Монгол улсын хооронд худалдааны нийт хэмжээг нэмэгдүүлэх илүү их боломжууд байгаа. Худалдааг хөгжүүлэхийн тулд тээврийн харилцаа шаардагдаж байна гэж сайд тайлбарлав. “Тийм учраас бидний урьтал бол 1949-1951 онуудад барьж байгуулсан УБТЗ-ын шинэчлэх асуудал байгаа юм . Мэдээж хэрэг энэ зам нь өөрийн нэвтрүүлэх чадварынхаа дээд хэмжээнд аль эрт хүрсэн” гэж Саймоленко ярьлаа. 

"Оросын дуу хоолой"  радио
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш